Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Сонсголоо Хадгалахын Чухал Нь

EAS-ийн хэрэглэгчид Сонсголоо Хадгалах Нь

Хүнд хэлбэрийн сонсгол бууралттай эсвэл таг дүлий олон хүмүүст нам давтамжын чимээг сонсох сонсгол үлдсэн байж болдог. Ийм хэмжиж болохуйц сонсголыг үлдэц сонсгол гэнэ. Эдгээр хүмүүс голдуу EAS хийлгэхэд нэн тохиромжтой байдаг.

EAS хийлгэх хүмүүсийн хувьд үлдэц сонсголоо хамгаалах нь нэн чухал бөгөөд учир нь гэвэл тэдэнд энэ нь төрөлхийн сонсголоо ашиглах боломж олгодог. Чихний дунгийн суулгац нь сонсгохдоо гаргууд сайн ч үлдэц сонсголоор сонсох нь хэрэглэгчид сонсголын гойд мэдрэмж төрүүлдэг. Иймд үлдэц сонсголтой хүмүүс EAS хэмээх чихний дунгийн суулгац суулгах үйл явцад үлдэц сонсголоо хадгалах нь тэдний өнөөгийн болон цаашдын сонсголд нь чухал нөлөөтэй юм.

Үлдэц сонсголыг чихний дун-д болгоомжтой суулгадаг электродын тусламжтайгаар хамгаалж болно. MED-EL ийн электродууд нь үлдэц сонсголыг хадгалахын тулд долгион хэлбэртэй, зөөлөн, уян хатан байхаар тусгайлан бүтээгдсэн юм. Энэ загвар нь түүнийг чихний дунгийн бүтцийн дагуу оруулах боломж олгоно. Иймд мэс засалч нь уг электродыг чихний дун дотор суулгахад маш бага хүчээр суулгах боломжтой юм. Хүчтэй даралтаар өгч суулгах нь сонсгол бий болгодог мэдрэмтгий мэдрэлийн эсүүдийн бүтцийг гэмтээх илүү эрсдэлтэй байдаг.
MED-EL -ийн электрод нь долгион хэлбэртэйгээр чихний дун-д эвтэйхэн байрлуулахад тохирсон байдгаараа онцлогтой юм. Энэхүү долгион хэлбэртэй загвар нь MED-EL -ийн электродуудыг дэлхийн хамгийн зөөлхөн, уян хатанд оруулдаг.

Чихний Дунгийн Суулгацтай Хүмүүс Сонсголоо Хадгалах Нь

Ихэнх тохиолдолд чихний дунгийн суулгац суулгуулах гэж буй хүмүүст маш бага ч болов хэмжээний үлдэц сонсгол байдаг. EAS хийлгэх хүмүүсийг бодвол тэд үлдэц сонсголын ашиг тусыг бараг хүртэхгүй. Гэхдээ сонсголын мэдрэлийн бүтцүүд гэмтээгүйг харуулах нэгэн хэмжүүр нь үлдэц сонсгол учир түүнийг хадгалах нь чихний дунгийн суулгац суулгуулах гэж буй хүмүүст хамаатай хэвээр юм.

Чихний дунгийн суулгац суулгуулсан өвчтөнүүдэд сонсголын мэдрэлийн эсүүд нь гэмтээгүйг харуулах нь чухал боловч энэ нь ялангуяа амьдралдаа олон удаа суулгац суулгуулах магадлалтай бага насны хүүхдүүдэд тун их хамааралтай. Тухайн чихний дун-д суулгац суулгах үед хэдий чинээ бага хүчээр үйлчилж бага гэмтээнэ тэр хэмжээгээрээ дараа нь хийгдэх эмчилгээний үр дүн амжилттай болдог.

MED-EL -ийн бид бүхэн таны ирээдүйн эрүүл мэнд одоогийнхтой адил чухал гэж үздэг. Энэ философи нь чихний дунгийн хамгийн эмзэг нарийн бүтцүүдийг хамгаалахад зориулагдсан дээд зэргийн уян хатан, зөөлөн электродуудыг зохион бүтээхэд гол хөдөлгөх хүч нь болж байдаг.
НҮҮР ТЕХНОЛОГИЙН ЧАДАЛ Сонсголоо Хадгалахын Учир Утга
© 2020 MED-EL       forward.cc