Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

2 дахь үеийн Цахилгаан Акустик Өдөөлт

Тавтай Морилно Уу. Та магадгүй чихний дунгийн суулгац танд болон таны ойр дотны хүнд тохирсон шийдэл эсэхийг эргэцүүлэн бодож байна уу? Дараагийн хуудаснуудын мэдээлэл нь EAS Сонсголын Суулгац Систем-тэй холбоотой танд байж болох асуултанд хариу өгөхөд зориулагдсан.

EAS Сонсголын Суулгац Систем нь сонсголын хагас бууралттай хүмүүст тусгайлан зориулагдсан дэлхийн анхны сонсголын суулгац юм. Сонсголын хагас бууралт нь хөнгөнөөс дунд зэргийн мэдрэл мэдрэхүйн дүлийрэл бөгөөд энэ нь нам давтамжтай авианд илрэнэ. Түүнчлэн энэ нь аажмаар хүндэрч яваандаа өндөр давтамжтай авиаг сонсохгүйд хүргэнэ.

EAS нь хоёр янзаар ажиллана: Нэгдүгээрт, биед хоргүй, уян хатан чанар бүхий электродтой чихний дунгийн суулгац нь өндөр давтамжын авиа хүлээн авдаг мэдрэлийн эсүүдийг цахилгаанаар өдөөнө. Хоёрдугаарт, нам давтамжын авиа хүлээн авдаг мэдрэлийн эсүүдийг акустик өсгөгч ашиглан өдөөнө. Ийнхүү цахилгаан болон акустик өдөөлтийг хослуулж хэрэглэгч нь өөрийн үлдэц сонсголоор маш сайн сонсдог болно.
*EAS нь Америкийн Нэгдсэн Улсад хараахан зөвшөөрөгдөөгүй байгаа.
НҮҮР СУУЛГАЦЫН ШИЙДЛҮҮД EAS
© 2020 MED-EL       forward.cc