Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Чихний Дунгийн Суулгац Суулгуулах Хүмүүс

Чихний дунгийн суулгац нь чихний дунгийн мэдрэлийн ширхэгүүдийг цахилгаанаар өдөөх замаар тухайн хүнд сонсох боломж олгодог. MAESTRO Чихний Дунгийн Суулгац Систем нь хөнгөнөөс хүнд хэлбэрийн мэдрэл мэдрэхүйн сонсгол бууралттай хүмүүст хамгийн үр дүн дүнтэй, тохирсон шийдэл юм. Энэ системийн хэрэглэгчид нь хөгжим сонсох, ярианд оролцож чадахаас гадна сонсох нөхцөл байдал хамгийн хэцүү үед ч гэсэн сонсож чаддаг.

Чихний Дунгийн Суулгац Систем нь хэнд хэрэгтэй вэ?
MED-EL -ийн чихний дунгийн суулгацууд тухайлбал MAESTRO Чихний Дунгийн Суулгац нь 90 гаруй орны хэлд орохоос өмнө болон дараа сонсголоо алдсан хүүхдүүд, насанд хүрэгчдэд амжилттай суулгагдаж байна. Хэдийгээр чихний дунгийн суулгацын ашиг тус нь хүн болгонд ямар байхыг урьдчилан таамаглах боломжгүй ч гэсэн дараах зааврууд танд хэрэг болж магад:

  • Сонсгол нь хэл ярианы хөгжилд чухал учир хүүхдэд аль болох бага насанд нь суулгац суулгахыг зөвөлдөг. Учир нь энэ чиглэлийн судалгааны үр дүнд бага байхад нь суулгац суулгах тусам үр дүн нь сайн гардагыг тогтоосон.
  • Хэл яриа нь хөгжсөн том хүүхдүүд болон насанд хүрэгчдэд чихний дунгийн суулгац ерөнхийдөө илүү сайн үр дүн өгдөг.
  • Харин удаан хугацаанд таг дүлий байвал чихний дунгийн суулгацын ашиг тус хязгаарлагдмал байдаг.


Чихний дунгийн суулгац нь дараах хүмүүст зориулагдсан:

  • хоёр талын чихэндээ мэдрэл мэдрэхүйн хөнгөнөөс хүнд хэлбэрийн сонсгол бууралттай хүүхдүүд Суулгац суулгах насны хувьд тухайн хүүхдийн нөхцөл байдал, тухайн орны эмнэлгийн практикаас хамаарч хэдэн сартай хүүхэд ч байж болно
  • хоёр талын чихэндээ мэдрэл мэдрэхүйн хөнгөнөөс хүнд хэлбэрийн сонсгол бууралттай насанд хүрсэн хүмүүс
  • сонсголын бусад багаж төхөөрөмжүүд бага зэрэг үйлчилдэг аль эсвэл ямар нэг нөлөөгүй болсон хүмүүс
  • боловсролын болон сэргээн засах эмчилгээний хөтөлбөрт хамрагддаг хүмүүс

Cochlear Implant System for Hearing LossMAESTRO Чихний Дунгийн Суулгац Систем нь хөнгөнөөс хүнд хэлбэрийн мэдрэл мэдрэхүйн сонсгол бууралттай хүмүүст зориулагдсан

НҮҮР Cонcолын Tухай Суулгац Суулгахад Тавигдах Нөхцөлүүд Чихний Дунгийн Суулгацууд
© 2020 MED-EL       forward.cc