Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

EAS Сонсголын Суулгац Систем Суулгуулах

EAS Сонсголын Суулгац Систем нь хагас дүлий хүмүүст онцгойлон зориулагдсан. Хагас дүлийрэл нь хөнгөнөөс дунд хэлбэрийн мэдрэл мэдрэхүйн дүлийрэл бөгөөд энэ нь нам давтамжтай авианд илрэнэ. Түүнчлэн энэ нь өндөр давтамжтай авианы хүнд хэлбэрт аажмаар шилждэг. EAS суулгуулах өвчтөнд энэ нь тохирох эсэхийг тодорхойлохын тулд өвчтөнөөс авиа зүйн сорил авч, эмнэлэгийн үзлэгт оруулна. Авиа зүйн сорил тухайн өвчтөн дууны нам болон өндөр давтамжинд хир зэрэг сонсголоо алдсаныг тогтооно. Суулгац Суулгах EAS Сонсголын Суулгац Систем-ийн дотоод хэсэг буюу чихний дунгийн суулгац нь онцгой уян хатан электрод болох FLEXEAS Electrode Array-ийг агуулах бөгөөд түүнийг чихний арын арьсан дор суулгана. Түүнчлэн FLEXEAS Electrode Array электродыг чихний дун-д мэс заслын эмч суулгана. Туршлагатай чих хамар хоолойн мэс засалчид энэ нь ердийн ажилбар бөгөөд ихэвчлэн 1-3 цаг ордог. Танд мэс засал хийх эмч тухайн мэс засалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Туршлагатай мэс засалчдын жагсаалттай танилцахыг хүсвэл манай Эмнэлэг Хайгч хуудсанд зочилно уу. EAS Сонсголын Суулгац Системийг идэвхжүүлэх Сонсголын суулгацыг суулгасны дараа 2-6 долоо хоногт EAS системийн цахилгаан өдөөлт болон дуу өсгөгч хоёулаа идэвхждэг. Эхний үед ихэвчлэн суулгац системд дасан зохицох хэрэгтэй болно. Хэрвээ та EAS суулгадаг төвтэй холбогдох аль эсвэл EAS Сонсголын Суулгац Системийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй шууд холбоо барина уу.
НҮҮР СУУЛГАЦЫН ШИЙДЛҮҮД EAS Дараачийн Алхам
© 2017 MED-EL       forward.cc