Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Олон талт FMT

Vibrant Soundbridge-ийн Floating Mass Transducer буюу FMT нь будааны ширхэгээс жижигхэн хэмжээтэй чичиргээний багаж юм. Энэхүү өчүүхэн жижиг алтан бортого нь аудио процессороос хүлээн авсан дуу авианы дохиог механик энерги болгон хувиргадаг бөгөөд тэр нь дунд чихний бүтцүүдийг чичиргэнэ. Тухайн механик энерги нь дунд чихийг өдөөснөөр маш өндөр давтамжтай авиа болон хүнд мэдрэгдэнэ.

FMT нь жижиг хэмжээтэй учир түүний механик энергээр үүсгэсэн чичиргээ нь мөн нам байна. Сонсголыг өдөөхөд хэрэгтэй чичиргээ нь "шоргоолжны зүрхний цохилттой адилхан" хэмээн Vibrant Soundbridge-ийг зохион бүтээсэн Жеоффери Боол нэгэнтээ хэлсэн байна.

FMT-ийн Нэг Цэгийн Бэхэлгээ
Vibrant Soundbridge нь нэг цэгийн бэхэлгээтэй дунд чихний цорын ганц суулгац юм. FMT нь зөвхөн дунд чихний өдөөж буй бүтэцдээ бэхлэгддэг.

FMT нь таван хэсгээс бүтсэн жижиг соронзон юм. Ийм энгийн бүтэц нь түүнийг сонсголын төрөл бүрийн бууралтанд сайн тохирох найдвартай хэрэгсэл болгодог. Дунд чихний чичрэх бүтэцтэй FMT бэхлэгдсэнээр түүнийг өдөөж сонсголын мэдрэлийг өдөөдөг.

Жишээ нь FMT нь дунд чихний алх, дунгийн цонх, зуйван цонхонд бэхлэгдэж болдог. Ийнхүү хэд хэдэн цэгт бэхлэж болдог нь түүнийг дунд чихний янз бүрийн зовиурыг аюулгүй, үр дүнтэй, найдвартай эмчлэх боломж олгоно.

Түүнчлэн нэг цэгт бэхлэгдэх нь гавлын ясны өсөлтөд нөлөөлдөггүй учир хүүхдэд суулгахад тохиромжтой. Түүнчлэн нэг цэгт бэхлэгдэх нь гавлын ясны өсөлтөд нөлөөлдөггүй учир хүүхдэд суулгахад тохиромжтой.*
НҮҮР ТЕХНОЛОГИЙН ЧАДАЛ VIBRANT SOUNDBRIDGE-ийн Түлхүүр
© 2017 MED-EL       forward.cc