Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Технологийн Чадал

MED-EL -ийн сонсголын суулгацуудын амжилт нь найдвартай, хэрэглэхэд хялбар боловч маш сайн сонсгох чадалтай технологи, технологийн давуу талуудыг өвөрмөцөөр хослуулсанд оршдог.

Чихний дунгийн MAESTRO™ суулгацын бусдаас ялгарсан онцгой үзүүлэлт нь түүнд Complete Cochlear Coverage (Чихний Дунг Төгс Хамрах), FineHearing™ болон Авианы Автомат Удирдлагын систем хослон оршдогтой холбоотой. MED-EL -ийн эдгээр технологи нь сонсголгүй хүмүүст хамгийн боломжтой хэмжээгээр сонсгол оруулахад онцгойлон зориулагдаж бүтээгдсэн.

EAS Сонсголын Суулгац Системийн амжилтын гол түлхүүр нь тусгай зөөлөн электрод ашиглах замаар үлдэц сонсголыг сайн хадгалдагт оршино. Энэ нь хиймэл суулгац суулгах мэс ажилбаруудын дотор хамгийн чухал нь гэж MED-EL үздэг. Тиймээс MED-EL нь чихний дунгийн хэврэг нарийн бүтцийг хэвээр хадгалах дэлхийн хамгийн сайн электродыг өнөөдөр болон ирээдүйдээ зориулан зохион бүтээж байна.

Маш олон үйлчлүүлэгчидийн хувьд хос чихний дунгийн суулгацыг суулгуулахдаа хамгийн анхны мэс заслын үеэр үү аль эсвэл чихний дунгийн нэг суулгац суулгуулж туршлагатай болон хэсэг хугацаа өнгөрсний дараа суулгуулах уу гэдэг нь эргэлзээтэй байдаг. Эцэг эх, хүүхдүүд болон сонсголын суулгацтай хүмүүсийн хувьд хоёр талдаа суулгац суулгахын ашиг тус нь ярианы чухал сэдэв юм.

MED-EL -ийн хамгийн онцгой бүтээгдэхүүний нэг нь VIBRANT SOUNDBRIDGE® бөгөөд энэ нь хамгийн амжилттай сайн технологи дээр суурилан бүтээгдсэн. Тусгай материал ашиглан дотор чихний хөдөлгөөнт хэсгүүдийг өдөөхдөө FMT микро технологийг ашигладаг ба энэ нь маш нарийн чичиргээ үүсгэдэг учир шоргоолжны зүрхний цохилттой харьцуулагдсаар ирсэн.

НҮҮР ТЕХНОЛОГИЙН ЧАДАЛ
© 2017 MED-EL       forward.cc