Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Софигийн Түүх

Насанд хүрсэн хүн мэдэх хэрэгтэй бүх зүйлсийг цэцэрлэгт сурч болно гэдэг.

Бүхнээ бусадтай хуваалц. Хүмүүс гомдоовол уучлаарай гэж хэл. Шударга бай! Өөрийн эмх замбараагүй болгосон зүйлээ цэгцэл. Юм олсон газартаа буцааж тавь. Хоол идэхээсээ өмнө гараа угаа. Усаа тат.
 

Вен хот дахь сонсгол муутай хүүхдүүдийн цэцэрлэгт заах ёстой шинэ хичээлүүд олон бий. Энэ тэр тусмаа насанд хүрэгсэдэд нь хамааралтай байх болно. Хичээлд сууж буй олон хүүхдүүд зөвхөн чихний дунгийн суулгацын тусламжтайгаар сонсдог. Тэдгээрийн нэг нь 5 настай Софи.

Софигийн ээж Сюзан хэлэхдээ “Бид анх очиж байснаа санаж байна. Багш хүүхдүүдээ (чихний дунгийн суулгацтай) дуудмагц хүүхдүүд нь бүгд эргэн харж байлаа. Миний санаа их амарсан” гэж байв.

Сюзан их олон зүйлийг олж мэдэхийг хүсдэг байснаа дурсаж байна. Эмнэлэг дээр хагалгааны эмч нар Софид чихний дунгийн суулгац суулгахыг зөвлөж байв. Түүний эх эцгийн хувьд анх удаагаа чихний дунгийн суулгацын талаар сонсож буй нь энэ юм.

"Би их эргэлзэж байсан" гэж Сюзан хэлсэн. Ийм сайн ажиллагаатай гэж "би итгэхгүй байсан".

Софи дотор чихэндээ шингэнгүй төрсөн юм. Тэрээр чихний дунгийн суулгацгүйгээр ямар ч дуу чимээ сонсож байгаагүй. Тогтмол хийгддэг сонсголын үзлэгээр онош нь эрт илэрсэн боловч эцэг эхийнх нь үзэж буйгаар хариу нь баталгаатай бус байжээ.

НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Бодит Амьдралын Жишээнүүд Хэрэглэгчидийн Түүхүүд Софи
© 2017 MED-EL       forward.cc