Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Люкас-ийн Түүх

Цагны сэрүүлгэ торой хэлбэртэй байсан.

Андреа нэг нүдээрээ буцламгай халуун устай аяга руу, нөгөө нүдээрээ хүүгээ харан байж гал зуухныхаа цагны сэрүүлгийг тохируулж тавилаа. Хажууханд нь гал тогооны сандалын дэргэд савлууран дээр зургаан сартай Люкас хэвтэж байна.
 
 

Гал тогооны цаг дуугармагц оройн хоол удахгүй болохыг дохиолж буй цагны таагүй чимээг дарахаар Андреа яаравчлав. Яг энэ үед тэрээр нөхрийнхөө хамт ямар нэг зүйл хэвийн бус байгааг ажигласан юм.

“Гал тогооны цаг дуугараад байхад Люкас огтхон ч анзаарахгүй байхыг хараад би сэрдхийн цочирдсон“ хэмээн Андреа хэлж байна.

Тэрээр нөхөр Акимийнхаа хамтаар хурдан арга хэмжээ авахаар явлаа. Хосууд хүүгээ хүүхдийн эмч болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн нь тэдний таамаглалыг баталсан шинэ мэдээ хүлээн авав. Люкас бараг сонсголоо алдан бүтэн дүлийрэхэд тун ойрхон байв.

Аким хэлэхдээ “Цаг дуугарч байхыг Люкас сонсоогүй байсан гэдгийг тухайн үедээ олж мэдсэн бол юу болох байсныг төсөөлж хэлж чадахгүй байх” гэжээ. Нөхцөл байдлын хэр ноцтойг тухай үед нь бид ойлгосон бол бидний давж гарч чадах зүйл байна хэмээн итгэлтэй байж чадах байсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна.

Люкасын юу хийж чадаж байгаа нь их хачирхалтай. Зургаан сартайдаа таг дүлий гэж оношлогдсон хэдий ч Люкас хөгжим тоглон бусдад толилуулдаг.

Тэрээр үеийнхээс нь тэр болгон хийгээд байдаггүй нэгэн зүйлийг хийдэг. "Энэхүү боломжийг ЧДС нь олгож байгаа юм" гэж Люкасын хөгжмийн багш Петер хэлж байсан.

Петер Люкаст зургаан жил гаруй хөгжим зааж байгаа. “Люкас нь хөгжмийн зэмсэг эзэмшсэн чадвараараа үе тэнгийнхэн дундаа их нэр хүндтэй” гэж тэр хэлжээ. Люкасын хувьд хөгжим гэдэг бол өөрийгөө илтгэх бас анхаарлаа өөр юманд хандуулах хэлбэр юм.

 

"Миний бодлоор хөгжим амьдралд минь их чухал. Энэ нь намайг амарч зугаацахад минь тусалдаг юм" гэж Люкас хэлсэн. "Би хөгжим сонсох бас тоглох их дуртай." Люкас 9 настайгаасаа гэрийн багштай хичээллэж эхэлсэн.. Эцэг эх нь анхандаа түүнд төгөлдөр хуур заалгахыг хүссэн боловч удалгүй аргон илүү тохиромжтой болох нь мэдэгджээ. Люкаст тусгай "товчлуурууд, программууд бас цахилгаан хэрэгсэл" их таалагддаг байв. Түүний хөгжмийн багш нь Люкастай хичээллэх нь өөрийнхөө чадварыг сорьсон хэрэг болохыг хараад цааш үргэлжлүүлэн хамтдаа байхыг хүссэн. Өсвөр насны туршид нь хөгжим Люкаст өөрийгөө илэрхийлэхэд тусалсаар л байсан.

НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Бодит Амьдралын Жишээнүүд Хэрэглэгчидийн Түүхүүд Люкас
© 2017 MED-EL       forward.cc