Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Жеффери Балл

VIBRANT SOUNDBRIDGE-ийг зохион бүтээгч

Жеффери Балл нь хүүхэд байхдаа хэт халууралын улмаас мэдрэл мэдрэхүйн дүлийрэлтэй болжээ. Тэрээр энгийн сонсголын аппарат зүүсэнээр чимээ чангардаг байсан ч дууны чанараараа түүний сэтгэлд ер хүрдэггүй байв. 15 настайд нь чих хамар хоолойн эмч нар түүнээс суулгаж болохуйц сонсголын аппаратны тухай саналыг нь асуужээ. Тэр хэрэгсэл хэдийнээ бүтээгдсэн боловч 5-10 жилийн дараа л хэрэглээнд нэвтрэх магадлалтай гэдэг байв. Тухайн үедээ тэрээр сонсголын аппарат суурилуулан суулгадаг болтол дахин 18 жил болох ба тэрхүү хэрэгсэлийн загварыг өөрөө гаргах болно гэдгээ мэдээгүй явсан.

Балл нь Орегоны их сургуулийн инжнерийн анги төгсөж Виржиниагийн лабраторт био эмнэлэгийн техникчээр найман жил ажиллажээ. Тэрээр сонсголын олон салбарт судалгаа хийсэн ба хүний чихэн дэх дуу авианы чичирхийлэл долгионыг жижиг дохио хувиргагчаар дуурайлгаж болох юм гэдгийг ажигласан байна. Дунд чихийг дууны долгионоор биш механик чичирхийлэлтээр өдөөхийг ”шууд өдөөгч” гэж нэрлэнэ. Баллын хувьд энэ мэдлэг нь чихэнд суулгаж болохуйц сонсголын аппарат эрэлхийх гол хөдөлгүүр нь болж байв. Тэр үед Балл тийм хэрэгсэл олон давуу талтайг мэдэж байсан, учир нь ”шууд өдөөгч”-тэй бол сонсголын сувгууд сул чөлөөтэй хэвээрээ байх юм. Дуу чимээ замхрах,бөглөрч сонсогдох зэрэг нь арилж илүү бодит чимээг бий болгоно.
 

1992 онд Балл судалгаагаа үргэлжлүүлсээр цахилгаан соронзот дохио хувиргагч нь шууд өдөөгчтөй хэрэгсэл хийхэд хамгийн зохистой сонголт гэдэгт гүнээ итгэх болов. Балл энэ мэдлэгтээ тулгуурлан олон оройг цахилгаан туршилтын лаборатортоо шинэ цахилгаан соронзот дохио хувиргагч бүтээн туршиж өнгөрөөдөг байв. Удаа дараа бүтэлгүйтсэний эцэст нэгэн шөнө Балл тэрхэн зууртаа илт давуу талтай нэгэн системийг олж мэдэв. Тэр хувиргагч нь бусад аргуудтай харьцуулхад хавьгүй дээр бөгөөд мэс ажилбар нь харьцангуй хялбар болох аж.

Гэнэт л би мэдсэн. Загвар нь тун энгийн боловч олон асуудлыг шийдсэн… энэ л эцсийн шийдэл юм байна гэж байснаа Балл дурсав.

Олон шинэ загвар бүтээснийхээ дараа 1993 онд өөрийн зохион бүтээлийнхээ зохиогчийн эрхийг батлуулжээ. Тэрээр Symphonix-ийг бүтээж, хувиргагч нь улам боловсронгуй болон, эцэстээ FMT (Хөдөлгөөнт биетийг хувиргагч)-ийг зохион бүтээхэд хүрсэн нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж байна.

Дунд чихний суулгацыг Америкт туршиж үзэхэд Жеффери Балл нь Vibrant Soundbridge-ийг суулгуулсан анхны хэрэглэгчдийн нэг болсон юм.

Хэсэг хугацааны дараа тэрээр хоёр дахь суулгацаа нөгөө талдаа суулгуулав.

Symphonix-ийн техникийн гол ажилтны хувьд тэрээр дунд чихний суулгацыг улам сайжруулахын төлөө санаа тавин ажилласаар байлаа. Symphonix бизнес үйл ажиллагаагаа зогсооход Австрийн Инсбрүкийн MED-EL нь Vibrant Soundbridge-ийг 2003 онд гардан авсан. Vibrant MED-EL Hearing Technology GmbH нь зах зээлд нэлээд нэвтэрч дунд чихний хамгийн амжилттай суулгацыг дэлхий дахинд боловсруулан Жеффери Балл нь Vibrant MED-EL багт элсэн техникийн захиралаар ажиллах болжээ. Өнөөдөр Балл нь эхнэр, 3 хүүхдийнхээ хамт Инсбрүкийн ойролцоо амьдардаг.

Тэр авалцааны болон хавсарсан дүлийрэлтэй дэлхийн маш олон хүнд тус болсон. Түүний нээлт нь цаашид олон олон хүнд амьдралыг сонсох боломж олгоно.

Миний мөрөөдөл бол өөрийнхөө болон бусад сонсголгүй болсон бүх хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх явдал гэж Балл ярьдаг. ”Миний адилаар амьдралыг бүхий л талаас нь мэдрэн таашаал авч, гэр бүл найз нөхөд, ажлынхантайгаа ярилцахыг хүсэвч тэгэх бололцоогүй байсан хүмүүст туслаж чадах болсондоо үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж мэдэрч байна.

“1998 онд Жеффери Балл нь Sci 3 Silicon Valley-гаас Оны Шилдэг Энтерпренер цол шагнал хүртэн, 2000 онд Оны Инженер-ээр тодорч 2002 онд Шинжлэх Ухаан, Анагаахын Шинжлэх Ухааны Annunzio шагналыг хүлээн авсан (II байр).

НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Бодит Амьдралын Жишээнүүд Хэрэглэгчидийн Түүхүүд Жефф, VSB-ийг зохион бүтээгч
© 2017 MED-EL       forward.cc