Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Валтер

Жинхэнэ хөгжимчин дахин сонссон нь

Би 40 жилийн турш худалдааны салбарт ажиллан танилцуулга хийж явсан боловч сэтгэл зүрхэндээ хөгжимчин хүн. Явцын дунд амьдралд маань нэгэн зүйл мэдрэхүйд маань нөлөөлөн өөрчлөлт гаргаж байгааг ажигласан. Танилцуулгынхаа явцад хүмүүс юм асуухад асуултыг олон дахин асуудаг болсон.

Дуу авианы техникийн мэргэжилтэн надад илүү хүчтэй сонсголын аппарат санал болгосон ба миний нөхцөл байдалд тохирохуйц илүү сайн сонсголын аппарат үгүй байгааг олж мэдээд мухардан аргаа барж байж билээ. Сонсголгүй болохоос би үнэхээр их айж байв. Гэхдээ би гэр бүлийнхнээсээ дэмжлэг авч чадсан азтай нэгэн. Сонсголгүйн улмаас зовж буй хүмүүсийн орчин тойрон тэднийг ойлгодог, тэвчээртэй байхгүй бол удалгүй тэд нийгмээс тусгаарлагддаг.

Нэгэн санамсаргүй тохиолдол надад тус болсон юм. Нэг удаа би толгойдоо жижигхэн диск зүүсэн хүнтэй тааралдаад түүнийг нь маш их сонирхсон юм. Бид яриа өрнүүлж эхэлтэл нөгөө хүн: "Энэ бол миний шинэ чих. Би залуу хүн шиг сонсдог болсон" хэмээн ярьж билээ. Тэрхүү шинэ "чих" нь дунд чихний суулгац систем болох Vibrant Soundbridge байсан юм. Энэ нь миний сонирхолыг ихэд татаж би тэрхэн зуурт их идэвхтэй болсон. Тэр хүн надад чих, хамар хоолойн мэс засалчтай уулзахыг зөвлөж би ч цааргалсангүй. Мэс засалч Vibrant Soundbridge-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, дараагийн алхам болох мэс засал болон анх туршиж зүүх тухай нь ярьж өгөв. Би ямар ч асуудалгүйгээр мэс засалд орсон. Хүн ямарваа нэгэн зүйлийг үнэхээр их хүссэн үедээ өөрийн айдсаа мартаж чаддаг талтай.

Vibrant Soundbridge-ээр сонсох нь тун энгийн үйл явц юм. Таагүй давхар чимээ, чахарсан дуу ер байхгүй. Миний өөрийн дуу хоолой хүртэл надад хэвийн сонсогддог. Vibrant Soundbridge нь бас сонсголын аппараттай харьцуулахад хэрэглэхэд их хялбар. Миний хүсэн хүлээж байсан зүйл талаар нэг болсонгүй. Идэвхжүүлэлт хийлгэснийхээ дараа би дахин залуу хүн шиг сонсож эхэлсэн. Үүнийг үгээр дүрслэхийн аргагүй юм. Миний хувьд энэ нь зул сарын баяр, улаан өндөгний баяр, миний төрсөн өдөр бүгд нэг дор давхацсан мэт санагдаж байлаа.

Надтай адил сонсголын асуудалтай хүмүүст бууж өгч болохгүй гэж зөвлөх байна. Сонсгол муутай бол сонсголын аппарат цорын ганц шийдэл биш гэдгийг бодох хэрэгтэй. Сонсголын суулгацын талаар сайн мэдлэгтэй, энэ талаар сүүлийн үеийн ололт амжилтуудын тухай мэдээлэлтэй чих хамар хоолойн мэс засалчтай холбоо барь. Vibrant Soundbridge нь миний амьдралыг өөрчилсөн. Намайг ертөнц дээрх хамгийн аз жаргалтай хүн болгосон.

НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Бодит Амьдралын Жишээнүүд Хэрэглэгчдийн Талархал Валтер (VSB)
© 2017 MED-EL       forward.cc