Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Петр

Том үр дүн өгсөн бяцхан гайхамшиг

Би ер нь өөрийнхөө түүхийг товчлоод гурван өгүүлбэрт багтаах боломжтой: Олон жилийн хугацаанд би сайн сонсдог байсан. Гэнэт би таг дүлий болж юу ч сонсохоо больсон. MED-EL компанийн техникийн гайхамшгийн тусаар би мэс засалд орж дахин сонсох болсон.

Миний нэрийг Петр гэдэг, би 1955 онд Чех улсад төрж өссөн. Би Германд 20 гаруй жил амьдарсан,. Би гэрлэсэн, хоёр хүүхэдтэй. Би эдийн засагч мэргэжилтэй.

Намайг 25 настай байхад зүүн чих маань дүлийрсэн. Онош нь Минейрийн өвчин. Азаар баруун чих маань сайн сонсдог хэвээрээ байв. Би 6 хэлээр ярьдагынхаа ачаар орчуулагчийн ажлаа үргэжлүүлж, үйлчлэгч нартайгаа утсаар орчуулга хийн бусад олон орны хүмүүстэй харьцаатай байв. Би аялалд явах, хүмүүстэй харьцаатай байх их дуртай.

Намайг 50 нас хүрэх алдад баруун чихний сонсгол маань муудаж эхлэв. Дараагаар 2007 онд хувь тавилан маань эргэлээ. Нэг сард хоёр удаа гэнэт огт сонсголгүй болов. Би ажил хийх боломжгүй ч болов. Эмнэлэгт би чихний дунгийн суулгацын тухай анх сонссон. Би сонсголтой болохын тулд юу ч хийхээс буцахгүй болж хэсэг судалсны эцэст MED-EL компанийг сонгосон юм.

Дараа саруудад нь би олон тооны урьдчилсан сорилууд хийлгэн улмаар анхны мэс заслыг элдэв хүндрэлгүй давсан. Миний анхны туршилтын зүүлт нь ер төвөггүй болсон. Учир нь суулгацаас өмнө би зөвхөн богино хугацаанд таг дүлий болж байсан болохоор OPUS 2-оо асааж зүүсэн анхны өдрөөсөө л би нэлээд сайн сонсож чадаж байв. Дараагийн хэдэн сард нь сонсголын дасгалуудыг шуурхайлан хийхийн сацуу тохиргоо хийлгэхээр чих хамар хоолойн эмч нарт удаа дараа үзүүлсэн. Чихний дунгийн суулгац маань ямар ч хүндрэлгүй ажиллаж байсан. Дараахан нь би хуучин ажлаа хийх боломжтой болсон. Бараг жил өнгөрсөн ч шинэ чихэндээ би сэтгэл хангалуун байгаа. Мэргэжилтнүүд намайг дуу авианы ертөнцөд буцаан авчирсан. Тэдгээр бүх хүмүүст би маш их талархаж явдаг.

Өнөөдөр ч би OPUS 2 процессороороо бахархаж банйа. Ийм жижиг цахилгаан биет тийм том үр нөлөө үзүүлэх гэж! Энэ технологи нь өөрсдөө сонсгол сайтай хүмүүсийн зүгээс ийм боломжгүй хүмүүст чиглэсэн үнэхээр тустай зүйл юм.

Миний өдөр тутмын амьдрал урьдын адил үргэлжилсээр байна. Би хүрээлэн буй орчноо ойлгон гэр бүлийнхэн, хамтран ажиллагсад болон бусад шинэ хүмүүстэй өөр хэл дээр харьцаж чадаж байна. Би утсаар ярьж бас тайлбар бичиггүйгээр зурагт үзэж чадах болсон.

Сонсголоо алдсан хүмүүст чихний дунгийн суулгацтай анх удаагаа сонсох нь мартагдашгүй үйл явдал болдог. Та чех хэл дээр зозрак, германаар вундэр гэж хэлэх нь хамаагүй. Энэ зүгээр л гайхамшиг.
НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Бодит Амьдралын Жишээнүүд Хэрэглэгчдийн Талархал Петр (Чихний Дунгийн Суулгацтай)
© 2017 MED-EL       forward.cc