Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Мона

Бүжиг, хөгжимд чихний дунгийн суулгацтай суралцах миний аян

Би 1989 оны 7-р сард төрсөн. Тэр үед надад сонсгол маань муу байгаа эсвэл муудах ямар ч шинж тэмдэг байхгүй байв. Манай гэр бүлийнхнээс хэн нь ч ийм юм болохыг төсөөлөөгүй. Эцэг эх маань намайг ах эгчийн явж байсан жирийн цэцэрлэгт өгсөн.

Цэцэрлэгтээ явж дуусахын алдад сонсгол маань буурч эхэлсэн. Намайг дуудахад би бусад хүүхдүүдийн адил хурдан хариулдаггүй байжээ. Эцэг эх маань намайг хүүхдийн өөр өөр эмч нарт үзүүлсэн боловч тэдгээр нь хэргийн учир юу болохыг өөрсдөө ч мэддэгүй байв. Зарим эмч нар нь намайг төвлөрөхдөө муу юм гэж үзэж байсан. Эцэг эх маань намайг жирийн бага сургуульд оруулж, улмаар 1-р ангид байхад сонсгол маань хэвийн бус болох нь тодорхой болсон юм. Багш нарынхаа зааврыг би ойлгож чаддагүй байлаа.

Би анх сонсголын аппараттай болоод хөгжимд үнэхээр дуртай болохоо олж мэдсэн. Миний анх сурсан зэмсэг бол хийл юм. Би хөгжимд үнэхээр дуртай байсан хэдий ч миний сонсголын асуудлын улмаас дасгал сургууль хийх, ахиц гаргахад амаргүй байлаа. Би өөрийгөө сорьж бусдын хийж чаддаг зүйлийг би ч бас хийж чадна гэдгээ харуулахыг хүсч байв. Хөгжим миний хувьд эмчилгээ байсан ба хөгжим тоглож байхдаа өөрийнхөө бусадтай адилгүй, өвөрмөц болохоо дандаа мэдэрдэг байсан. Дараагаар нь би дунд сургуульд явах болов.

6-р ангид ордог жил сонсгол маань алгуурхан муудлаа. Эмч нар чихний дунгийн суулгац санал болгосон. Сонсгол маань муудсан шигээ буцаад сайжирна гэж итгэж байсан болохоор үүнийг би эсэргүүцэж байв. Харамсалтай нь сонсгол маань улам бүр дордож 8-р ангид ороод би бараг дүлий болов.

Эмч нар миний хэл ярианы чадвар хэвээрээ, өөрчлөлт гараагүйд их гайхдаг юм. Тэд надад хоёр сонголт олгосон; чихний дунгийн суулгац эсвэл дүлийрэл. Би хөгжимд үнэхээр их дуртай болохоор дүлий байхыг хүсээгүй. Хэсэг хугацаанд бодож үзсэний дараа MED-EL компанийн суулгацыг сонгохоор болов. 2004 оны 1-р сард би чихний дунгийн суулгац баруун талдаа анх суулгуусан. Эхэндээ хүндрэлтэй байсан боловч сонсгол маань хурдан сайжирсан. Дуу хоолой анхны үед эвгүй сонсогдож байсан ч аажмаар чихэнд маань дасч эхэлсэн. Би тэр байтугай гадаа буй дуу чимээг хүртэл сонсдог боллоо. Би дахин хөгжим сонсож болж байгааг анзаарсан. Ая, аялгуунуудыг илүү сайн сонсож, өөрийн хийж буй алдааг хүртэл анзаардаг болсон. Сонсголын аппараттай байхад ийм бололцоо байгаагүй.

2006 оны 12 сард хоёр дахь чихний дунгийн суулгац суулгуулав. Миний амьдралд хөгжим их чухал үүрэгтэй байсан тул би 2 дахин суулгац хийлгэхээр шийдсэн юм. Хөгжим ямагт миний амьдралын маш том хэсэг байдаг.

Би дахин ахиц гарч буйг ажигласан. Өнөөдөр би MED-EL -ийн хэрэглэгч гэдэгтээ их бахархдаг. Сонсгол бууралттай гэдгээ мартах удаа цөөнгүй. Энэ бүхнийг даван туулахад хөгжим их тус болсон.

Одоогоор би Германы Эссэн дэх сонсголын бэрхшээлтэй иргэдийн сургуулийн 13-р ангид сурч байна. Түүнчлэн би бүжиглэх дуртайгаа бас олж мэдсэн. Багш нараас маань хоёр нь дүлий хүмүүст бүжгийн хичээл заадаг. Бид янз бүрийн юм сурч, тэр дундаас бас танго бүжиглэж сурч байгаа. Би бүжгэнд маш их дуртай бөгөөд бүжиглээд гурван жил болж байна. Би хэмнэл сонсох их дуртайгаас гадна хамгийн хэцүү бүжгүүдийг бүжиглэж чаддагтаа туйлын их баяртай байдаг. Чихний дунгийн суулгацгүйгээр би эдгээр зүйлсийг хийж чадахгүй байсан. Эцэг эхийн маань тус дэм, дуртай хөгжим бас мэдээж чихний дунгийн суулгацынхаа үр нөлөөгөөр би өдий зэрэгт явж байна. Энэ байдлаараа би үнэхээр их бахархдаг. Сургуулиа төгсчихөөд би хөгжмийн сургуульд явах бодолтой байгаа. Үүнийг би чихний дунгийн суулгацынхаа тусламжтайгаар хийж чадна гэдгээ мэдэж байна.

Чихний дунгийн суулгацнууд маань миний амьдралыг илүү шинэ эрч хүчтэй болгож өгсөн.
НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Бодит Амьдралын Жишээнүүд Хэрэглэгчдийн Талархал Мона (Чихний Дунгийн Суулгацтай)
© 2017 MED-EL       forward.cc