Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Манон

VIBRANT SOUNDBRIDGE нь Маноны хөгжим тоглох ур чадварыг дээшлүүлсэн.

Би 9 настайдаа хөгжмийн сургуулийн лимбэний хичээлд сууж эхэлсэн. Түүнчлэн би корнет болон тромбон үлээвэр хөгжим тоглож сурсан. Залуу хөгжимчидийн хөгжмийн тэмцээнд удаах байранд шалгарч, 16 насандаа удирдаачын сургалтыг амжилттай дүүргэв. Би амьдралыг хөгжимгүйгээр төсөөлж чадахгүй.

18 насандаа би дагалдан болж эхэлсэн ч анхныхаа сонсголын аппараттай болсон. Энэ нь миний хөгжмийн ажил мэргэжлийн төгсгөл болов. Би сонсголын аппаратгүйгээр амьдрахыг удаан хугацаанд оролдож өдөр тутмын амьдралаа муу сонсголтойгоор туулсаар эцэс сүүлдээ энэ нь ч боломжгүй болов. Би оркестроосоо гаран бусад олон юмыг орхисон.

Шинэ газар нүүж очсоныхоо дараа би 1997 онд Ноенкиршений нэгэн орчин үеийн, 1-р зэрэглэлийн үлээвэр хөгжимийн оркестрийн анхны тромбочин болов. Сонсгол маань улам бүр муудан удирдаачынхаа заавар тайлбарыг сонсож чадахаа болив. Би дахин сонсголын энгийн аппарат зүүж эхэлсэн. Ингэснээрээ би илүү сонсох болсон боловч, хөгжим тоглох ямар ч боломжгүй болсон, оркестр удирдахыг бол дурьдаад ч хэрэггүй.

Энэ бүхний эцэст 2002 онд би Soundbridge-тэй болсон. 6 сарын дараагаар нөгөө чихэндээ суулгац суулгуулж, амьдралаа би урьдын адил удирдан залж чадах болсон. Би хөгжим тоглох чадвартайгаа болж Ноенкиршен дэх оркестртоо ээлжийн удирдаачаар ажиллаж байна.

Манай оркестрийн удирдаач Хэйко бас миний суулгацанд их урамтай байгаа: Soundbridge, Manon хослуулан хэрэглэж эхэлсэнээр оркестр маань илүү сайжирч байна. Тэр дууны өндөр намыг маш сайн тааруулж, өргөлтүүдийг гаргууд сайн хийдэг. Тэрээр Soundbridge суулгац суулгуулснаар илүү сайжран, оркестрт маань их эерэг нөлөө үзүүлж байна.
НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Бодит Амьдралын Жишээнүүд Хэрэглэгчдийн Талархал Манон
© 2017 MED-EL       forward.cc