Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Юханнес

4 сартайд нь суулгац суулгасан

Манай хүү Юханнесийг төрөөд 2 хонож байхад нь эмнэлэгт нярайн сонсголын үзлэгт хамруулсан ба энэ үед түүний 2 чихийг дүлий байх магадлалтай гэж тогтоосон юм. Энэ анхны оношинд бид их цочирдож билээ.

Гэсэн хэдий ч манай төрөл садангуудаас сонсгол муутай хүн үгүй тул үүнийг эндүүрэл байсан байх гэж найдан дараагийн үзлэгээс арай өөдтэй хариу хүлээж байв. Түүнийг 4-6 долоо хоногтой байхад нь дахин сонсголийг нь шалган ABR (тархины сонсголын бичлэг)-аар хэмжихэд манай жаахан Юханнесийн сонсгол маш муу болох нь батлагдсан. Эхэндээ бид үүнд итгэж чадахгүй бас итгэхийг хүсэхгүй байсан. Удалгүй Юханнест сонсголын төрөл бүрийн хэрэгслүүд хэрэглэж эхэлсэн боловч харамсалтай нь тэдгээр нь үр дүнтэй байсангүй. Тэрээр чанга зөөлөн ямар ч чимээ авианд хариу үзүүлдэггүй байсан. Зөвхөн харсан зүйлдээ л тэр хариу үйлдэл хийж байлаа. Үзлэгээр Юханнес 120 децибелийн дуу чимээг сонсохгүй байгаа нь батлагдав.

Сонсголын анхны үзлэгийн дараахан л манай нөхөр бид хоёр дүлийрлийн талаар өөрсдийн чадах чинээгээрээ л олж мэдлээ. Бид энэхүү судалгааныхаа явцад чихний дунгийн суулгацыг (ЧДС) олж мэдсэн юм. Сонсгол муутай бас чихний дун суулгуулж байсан хүүхдүүдийн эцэг эхтэй бид дотно холбоотой байсан ба тэд бидэнд өөрсдийн туршлагынхаа талаар үнэтэй мэдээлэл өгсөн билээ. Удалгүй бид суулгац суулгуулхаар шийдэв.

Анхан шатны үзлэгүүд нь нэлээд найдвар төрүүлж байлаа. Германы Вурцбург дахь ЧДС-н багаас суулгац яаралтай хийлгэхийг санал болгов. Шуурхай эмчилгээ хийлгэхийг зөвшөөрснөөр хүүхдийн чих хамар хоолойн болон мэдээ алдуулагч эмч нартай зөвлөлдөж, эцэст MED-EL -ийн Чихний дунгийн суулгац суулгуулахаар шийдсэн юм. Юханнес хагалгаагаа элдэв хүндрэлгүйгээр давсан юм. Эмнэлэгт байсан богино хугацаанд түүний анхны шүд гарч бас тэрээр эргэж хөрвөөж сурлаа. ЧДС багийнхан бүгдээрээ бидэнд сэтгэл санааны асар их дэмжлэг үзүүлж байсан.

Зургаан долоо хоногийн дараа анх удаагаа суулгацаа туршиж үзэв. Бид энэ өдрийг хүсэн хүлээж байсан ч бас их эмээсэн. Жаахан хүү маань хариулах болов уу? Тэр маань сонсож чаддаг байгаа? Хамт байсан чих хамар хоолойн эмч нь гурвалжин цохиур хөгжим тоглосон. Юханнес чимээг нь анх сонсоод ихэд алмайран гайхсанаа инээж эхлэв. Жаахан хүү маань ийнхүү тодорхой хариу үйлдэл үзүүлсэнд бид үнэхээр цочирдсон. Бид баяр жаргалаар дүүрсэн! Хөгжим дахин давтан чимээ өгсөөр л байлаа. Харин хөгжим сонсогдохгүй болтол Юханнес ч инээхээ болив. Юханнес жаахан байсан болохоор эхний суулгацаа суулгуулаад 3 хоног болоод дараагийн 2 өдрүүдэд суулгуулсан нь анхных шигээ амжилттай болсон.

Бид Юханнес орчин тойрныхоо дуу чимээг сонсдог болсонийг баяртайгаар хардаг байлаа. Бүр хэдхэн долоо хоногийн дараа л тэр сайжирч байгаа нь харагдаж байсан. Юханнес зүүрмэглэчихээд чанга чимээнээр сэрэнгүүтээ хаанаас юунаас тэр чимээ гарсанийг олж мэдэх гэнэ. Энэ хугацаанд Юханнес дуу авиа гаргаж шулганаж эхэлсэн. Гэхдээ чихний суулгацгүйгээрээ бол огт дуу гаргахгүй.

Бид Юханнестай шаргуу ажиллан түүнтэй их ярьдаг байсан. Түүнийг эртнээс урамшуулж эхэлсэн нь амжилтынх нь нэг чухал түлхэц болж өгсөн юм. Түүнд чихний дунгийн суулгац суулгуулаад ийнхүү ахицтай байгаа нь бидний дүлийрлээс айх айдасыг арилгасан. Юханнес болон бидний амьдрал бараг хэвийн болон олон төрлийн үйл ажиллагаануудад оролцож байгаа. Жирийн сонсголтой хүүхдүүд Юханнесийг ЧДС-тай нь хүлээж авч дасна. Тэд Юханнесийн чихэндээ юу зүүсэн болохыг нь л сонирхоно, тэгээд мэдэж авсаныхаа дараа түүнтэй яг л хэвийн сонсголтой хүүхэд шиг харьцаж тоглоно. Бид Medel-ийн ЧДС-ийг сонгосондоо сэтгэл ихэд өөдрөг байгаа бөгөөд бидэнтэй адил асуудалтай тулгараад байгаа эцэг эхчүүдэд зоригтой алхам хийж хүүхэддээ ЧДС суулгуулаарай л гэж уриалан хэлэх байна.
НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Бодит Амьдралын Жишээнүүд Хэрэглэгчдийн Талархал Юханнес (Чихний Дунгийн Суулгац)
© 2017 MED-EL       forward.cc