Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Фредрек

VIBRANT SOUNDBRIDGE-д талархаж байна. Одоо би шувуу хэрхэн жиргэдэгийг ач нартаа ярьж чадахаар боллоо.

1998 онд би анх удаагаа хоёр чихэндээ сонсголын аппарат суурилуулж байлаа. Тохируулга хийсний дараа ч гэсэн миний санаанд ер хүрээгүй. Дөрвөн сарын дараа би тэдгээрийг аваад ахиж хэзээ ч зүүгээгүй.

Би нэгэн сонингийн өгүүлэл дээрээс анх Vibrant Soundbridge-ийн тухай уншиж мэдсэн юм.

Чихний хэнгэрэгийн ард нь төрөлхийн сонсголын системийг шууд өдөөх нь хамгийн зөв техникийн шийдэл болох нь надад илэрхий байсан. Төрөлхийн систем нь хөндөгдөөгүй байгаа бөгөөд энэ нь чихний сувгууд бүрэн нээлттэй хэвээр үлдэнэ гэсэн үг.

Мэс засалд орсон эхний 24 цаг надад таагүй мэдрэмж төрүүлж байсан ба энэ нь боолтнуудаас шалтгаалсан юм. Үүний дараагаар би огт өвчингүй болсон. Мэс засал хийлгэснээс 6 долоо хоногийн дараа анх юм сонсоход аймшигтай байлаа. 2006 оны 3 сард нөгөө чихэндээ суулгац суулгуулсан. Анхны мэс заслын дараахан л хүний үг яриа ойлгох маань хавьгүй сайжирсан байсан боловч одоо хоёр дахь Soundbridge суулгасныхаа дараа дуу чимээ хаанаас үүдэж буйг би баттай мэддэг болсон. Заримдаа чанга дуу чимээнүүдэд би цочирдог. Жишээ нь би хоол хийж байхдаа тавагнууд хэтэрхий чанга чимээ гаргаад байвал Soundbridge-ээ аваад тавьчихдаг. Үүнийг эс тооцвол Soundbridge -ээ би өдрийн турш зүүдэг ба үүнийгээ би ерөнхийдөө бараг анзаардаггүй. Нүдний шилтэй харьцуулахад ихэнх үед би Soundbridge-тэй байгаагаа мартчихдаг.

Профессор Фредрек Пипер, Улм хот, Герман Улс www.f-pieper.de, mail@f-pieper.de
НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Бодит Амьдралын Жишээнүүд Хэрэглэгчдийн Талархал Фредрек (VSB)
© 2017 MED-EL       forward.cc