Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Аня-ийн тэмдэглэл

Тэрээр бараг 30 жил сонсгол муу явсан. Аня одоо чихний дунгийн суулгац суулгуулахаар шийджээ.

Миний нэр Аня, намайг төрөхөд л сонсгол маань ихэд муу байсан. Би Германы Майнц-д амьдардаг, 29 настай. Би 5 настайдаа сонсголоо бүрэн алдсан. Тэр цаг мөчөөс эхлэн би сонсголын аппарат суулгасан ч зүүн талын чих маань бараг юу ч сонсдоггүй. Би хүмүүсийн амны хөдөлгөөнийг уншдаг болж Франкфуртад сонсголгүй хүүхдүүдийн сургуульд бараг төвөггүй суралцаж эхэлсэн. Өнгөрсөн он жилүүдэд би ажил, гэр бүл болон хэвийн сонсголтой найз нөхдөөрөө дамжуулан дуу чимээний ертөнцтэй илүү идэвхтэй холбогдохоор шийдсэн. Чингэснээрээ би мэдээж юм ойлгох, бас бусдад өөрийгөө ойлгуулах зэргүүд дээр зарим хүндрэлтэй тулгарав.

Би ялангуяа хэсэг бүлэг хүмүүсийн дунд байхдаа юу болж буйг ойлгож чаддаггүй байснаасаа үүдээд тэднээс гадуурхагдаад байгаа мэт мэдрэмж төрөөд илүү хэцүү байдаг байсан. Би зурагт эсвэл кино үзэх их дуртай байлаа. Гэхдээ тухайн үедээ доогуураа тайлбар бичигтэй цөөхөн хэдэн киног үздэг байв. Түүнчлэн өдөр тутмын амьдралд маань жишээ нь дэлгүүрт ороход надад юмс ойлгогдохгүй байх тохиолдлууд байнга гардаг байсан. Үүнээс үл барам, зарим хүмүүс надтай юм ярихаас зайлсхийдэг нь надад эвгүй мэдрэмж төрүүлдэгийг би анзаарсан. Үүнд би үнэхээр эмзэглэдэг байв.

Нэг өдөр би ээжтэйгээ миний сонсголын талаар ярьж байтал тэрээр чихний дунгийн суулгацын тухай сонссоноо хэлэв. Би чихний дунгийн суулгацтай хүмүүсийг мэдэх боловч үүнийг би өөртөө хийлгэе гэж ер боддоггүй байсан. Би яг тэр үеэс эхлэн энэ тухай бодож эхлэн мэдээлэл цуглуулж эхэлсэн. Чихний дунгийн суулгацтай ихэнх хүмүүс түүндээ дуртай, сэтгэл хангалуун байсан нь надад итгэл өгч байв. Мэдээжийн хэрэг би энэ шийдэл тус болоогүй хүмүүстэй ч уулзсан. Дүлий хүмүүсийн дунд энэхүү чихний дунгийн суулгацын талаар ойлголт ямар бага байдагт маш их гайхсан. Гэсэн хэдий ч найз нарын маань сэтгэл их л хөдөлсөн байлаа. Тэд надад хөгжим сонсох зэрэг нь ямар сайхан болохыг хэлсэн. Би чихний дунгийн суулгацын талаар олон зүйлийг сонссоны дараа "өөртөө туршиж үзэх" дүгнэлтэнд хүрсэн юм.

Чихний дунгийн суулгацын амжилт нь хувь хүн өөрөөс нь маш их хамааралтай, ялангуяа хагалгаа хийлгэснийхээ дараа сонсох дасгал уйгагүй хийх хэрэгтэй байдаг. Энэ нь надад итгэл төрүүлж байв. Учир нь би аливаад тэмцэж чаддаг болохоор үүнийг би давж гарч чадна гэдгээ мэдэж байсан. Сонсголоо сайжруулах тухай би оюун санаандаа байнга тээж явдаг байв. Сэтгэлийнхээ гүнд би хаашаа чиглэн яваагаа баттай шийдсэн, ямар ч саадыг давахад бэлэн байгаагаа мэдэж байсан юм. Зүүн талын чихэндээ надад алдах юм юу ч байхгүй, тэгэхээр надад зөвхөн ашигтай байна уу гэхээс алдах юм алга гэж бодлоо. Ийнхүү бодоод би цааш урагшилсан.

Анягийн өдрийн тэмдэглэлийг цааш уншихыг хүсвэл энд дарна уу!

НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Бодит Амьдралын Жишээнүүд Хэрэглэгчдийн Талархал Аня
© 2017 MED-EL       forward.cc