Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Complete Cochlear Coverage

Чихний Дунгийн Боломжыг Сууриас Орой Хүртэл Нэмэгдүүл

Тонотоп ба ССС

Complete Cochlear Coverage-ийн чухлыг ойлгохын тулд чихний дун сонсголд ямар үүрэгтэй эхлээд мэдэх хэрэгтэй. Чихний дун нь вандуйны хэмжээтэй жижиг, эрчилсэн бүтэцтэй биет бөгөөд дотор чихэнд байралдаг. Энэ нь механик чичиргээг сонсголын мэдрэлээр дамжин тархинд очдог дохионд хувиргах үүрэгтэй. Чихний дунгийн мэдрэлийн тусгай эсүүд (үслэг эсүүд) дээрх процессийг гүйцэтгэнэ. Эдгээр үслэг эсүүд нь өөрсдийн хүлээн авдаг авианы түвшин, өнгөний дагуу байрлана. Энэхүү орон зайн дэс дарааллыг тонотоп (tonotopicity) хэмээн нэрлэдэг. Хэвийн сонсголын үед нам давтамжтай дууны өнгө нь чихний дунгийн оройн хэсгийн мэдрэлийн ширхэгүүдийг өдөөдөг. Харин өндөр давтамжтай авиа нь дунгийн суурь хэсгийн мэдрэлийн эсүүдийг өдөөнө.
 
Дээрх график нь чихний дунгийн авиа дамжуулах чадварыг харуулна.
Complete Cochlear Coverage (CCC) гэж юу вэ?
Complete Cochlear Coverage буюу Чихний Дунг Төгс Хамрах гэдэг нь урт электродыг чихний дунгийн хамгийн оройн хэсгээс доод суурь хүртэл суулгах юм. Өдөөлтийг ийнхүү чихний дунгийн бүх хэсгээр явуулах нь тухайн суулгац суулгуулсан хүн авиаг бүрэн сонсоход шийдвэрлэх нөлөөтэй. Харин богинохон электод нь чихний дунгийн зөвхөн тодорхой хэсгийг өдөөдөг тул оройн хэсгийн мэдрэлийн ширхэгүүд өдөөгдөхгүй үлддэг.
 
Чихний дунг бүрэн гүйцэд өдөөх нь авиаг байгаагаар нь илүү чанартай сайн сонсох нөхцөл болдог. 1. Энэ нь урт электродтой суулгац суулгуулсан хүмүүс олон төрлийн давуу байдал мэдрэнэ гэсэн үг. Судалгаанаас үзэхэд жишээ нь Complete Cochlear Coverage өгүүлбэр ялган сонсохыг сайжруулдаг. 2

MED-EL -ийн зөөлөн, уян хатан, өвөрмөц электродууд нь чихний дунгийн урттай адил учир мэдрэлийн бүх ширхэгийг өдөөдөг. 

CCC-ийн ашиг тус:

  • дээд зэргийн дууны чанар
  • чихний дунгийн байгалиас заяасан боломжыг дээд зэргээр нэмэгдүүлнэ
  • FineHearing™ технологийг хамгийн сайн ашигладаг
  1. Hochmair I, Arnold W, Nopp P, Jolly C, Müller J, Roland P. Deep electrode insertion in cochlear implants: apical morphology, electrodes and speech perception results. Acta Otolaryngol, 2003; 123: 612 – 617.
  2. Haumann et al. (2009) Benefits of Electrical Stimulation Over Two Cochlear  Turns in Postlingually Deafnend CI Users – A Prospective Long-Term Study. Poster at Conference on Implantable Auditory Prosthesis, July 12-17, Lake Tahoe, USA.
НҮҮР ТЕХНОЛОГИЙН ЧАДАЛ Чихний Дунгийн Бүх Хэсгийн Боломжыг Нэмэгдүүл
© 2017 MED-EL       forward.cc