Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Сайн Сонсгол: Авианы Нарийн Хэсгүүд ба Дууны Амьд Мэдрэмж

Стратеги гэдэг нь тодорхой зорилготой төлөвлөгөө юм. Чихний дунгийн суулгацын тусламжтайгаар сонсоно гэдэг нь авиаг тархи ойлгож чадах хэлбэрийн цахилгаан дохионд хэрхэн хамгийн үр дүнтэй хувиргах талаар төлөвлөгөө гаргана гэсэн үг.

Олон жилийн турш авиаг кодлох нь авианы зөвхөн өнгөний хүрээг (envelope) хамарч байсан ч авианы нарийн бүтцийг (fine structure) кодлох нь технологийн хувьд хязгаарлагдмал байсан. Авиа кодлоход учирч байсан тэрхүү асуудлыг MED-EL -ийн FineHearing™ шийдсэн юм.
Дууны өнгөний хүрээн дээр суурилж ажилладаг суулгацууд нь ихэнх хэрэглэгчдэд чимээгүй орчинд өгүүлбэрийг сайн ойлгохоор сонсогдог.1 Харамсалтай нь сонсоход түвэгтэй нөхцөлд авианы өнгөний хүрээ нь зөвхөн дангаараа хангалттай бус байна.

Хөгжийн өнгө гэх мэт мэдээлэл агуулдаг авианы нарийн бүтэц дамжуулдаггүй суулгацтай хүмүүс ихэвчлэн хөгжим сонсоход болон шуугиантай орчинд яриа ойлгоход түвэгтэй байдаг хэмээн мэдүүлдэг.2Зарим нөхцөлүүдэд тухайлбал төвлөрч сонсох, намуухан дуу, хөгжим сонсох зэрэгт тохирсон сонсголын тохиргоо нь тийм ч сайн үр дүн өгөхгүй байсаар ирсэн. Түүнчлэн дууны өнгө их ашигладаг хэлүүд жишээ нь хятад хэл нь чихний дунгийн суулгацтай хүмүүст нэн хэцүү байдаг.
Дууны Элементүүд

Дууны өнгөний хүрээ

Дууны өнгөний хүрээ нь тухайн дууны чанга сулыг тодорхойлдог. Энэ нь өгүүлбэр ойлгоход зайлшгүй чухал.

 
 

Авианы нарийн бүтэц (fine structure)

Авианы нарийн бүтэц нь тухайн авианы өнгийг тодорхойлдог бөгөөд дууны чанарт нөлөөтэй.

Хөгжим болон дуу авиаг танихад нугалааны нам хэсэг нь чухал гэдгийг судалгааны үр дүн баталдаг. 3 FineHearing™ технологи болон Complete Cochlear Coverage-ийн тусламжтайгаар хэрэглэгчид авианы илүү сайжруулсан кодын ашиг тусыг мэдрэнэ. Өөрөөр хэлбэл дууны өнгөний хүрээ болон авианы нарийн бүтэц хоёуланг нь илүү сайн кодлоно. MAESTRO нь дуу авиаг өндөр түвшний нарийвчлалтай, илүү сайн дижитал боловсруулалт хийхийн тулд Hilbert Transform гэдэг маш боловсронгуй алгоритм ашигладагаараа хуучны дуу авиа боловсруулах технологоос ялгаатай. Түүнээс гадна чихний дунгийн оройн хэсэгт тусгай патентлагдсан цахилгаан пульс өгдөг бөгөөд энэ нь дууны өнгө болон чанарын талаар мэдээлэл зөөдөг. Ийм замаар дууны нарийн бүтэц нь маш сайн нарийвчлалтай, урьд нь байгаагүй өндөр чанартайгаар сонсогдоно.

MED-EL -ийн FineHearing технологи нь дууны өнгөний хүрээ, нарийн бүтцийг хоёуланг нь дамжуулах замаар хэрэглэгчдэд дууны чанарын 3 шинэ түвшинг хөгжим сонсоход мэдрүүлнэ.
  1. Helms J. Comparison of the TEMPO+ ear-level speech processor and the CIS PRO+ body-worn processor in adult MED-EL cochlear implant users. ORL Head Neck Surg 2001; 63: 31-40.
  2. Nopp P, Polak M. From electric acoustic stimulation to improved sound coding in cochlear implants. Accepted for publication in: van de Heyning P (ed), Cochlear Implant and Hearing Preservation, Karger.
  3. Smith et al. Chimaeric sounds reveal dichotomies in auditory perception. Nature; 2002; 416: 87-90.
НҮҮР ТЕХНОЛОГИЙН ЧАДАЛ Авианы Нарийн Хэсгүүд
© 2017 MED-EL       forward.cc