Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Хувийн Нууцлал

Энэхүү нууцлалын бодлого нь та уг вэб хуудсыг хэрэглэснээрээ MED-EL таны өгсөн мэдээлэлийг хэрхэн хэрэглэж бас хамгаалахыг зохицуулдаг.

MED-EL таны хувийн мэдээлэлүүдийг хамгаалахад чадах бүхнээ хийнэ. MED-EL нь таны талаар зөвхөн тодорхой асуултуудыг тавьдаг. Бид гүйлгээг тань хийхэд шаардлагатай мэдээлэлүүдийг танаас хүсч болох ба таныг үйлчилгээгээр хангах,цахим хуудас руу орохыг тань хялбарчлах, үйлчлүүлэгчийнхээ харьцааг дэмжих, мэдээлэл авах хүсэлтэнд хариу өгөх,таньд техникийн тал дээр туслалцаа үзүүлэх эсвэл таньтай дахин холбогдож болох эсэх зэрэг асуултуудыг асууж болно.
Уг цахим хуудсыг хэрэглэхэд таныг танихад шаардагдах тодорхой мэдээлэлүүдийг оруулах тохиолдолд тэдгээрийг энэ нууцлалын бодлогын дагуу хэрэглэх болно.

Та хэдийд ч MED-EL-д хандан нууцлалтай холбогдсон эсвэл сэтгэлийг тань зовинуулсан ямар ч асуулт тавьж болно. Түүнчлэн та биднээс өөрийн хувийн мэдээллээ үзэхийг хэзээд хүсч болох ба өөрчлөлт оруулах эсвэл хасуулах гэх мэт хүсэлт гаргаж болно. Бид таны хувийн мэдээллийг зохих дүгнэлт тооцоо хийхэд ашиглахдаа мэдээллийн аюулгүй байдлыг байнга хадгалдаг.

MED-EL уг хуудасыг шинэчлэхдээ нууцлалын энэ бодлогоо хэзээд өөрчилж болох юм. Гаргасан өөрчлөлтүүд санаанд тань тохирох эсэхийг мэдэхийн тулд та уг хуудсыг тодорхой хугацааны дараа байнга шалгах хэрэгтэй. Энэ бодлого нь 2010 оны 03 сарын 19 нөөс хүчин төгөлдөр болно.

Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

Бид дараах мэдээлэлүүдийг цуглуулж болно:

  • нэр
  • е-мэйл хаягийг тань багтаасан холбоо барих хаяг
  • шуудангийн хаяг, сонирхол гэх мэт хүн амзүйн мэдээлэл
  • үйлчлүүлэгчидийн судалгаанд холбогдох бусад мэдээлэлүүд

Цуглуулсан мэдээллүүдийг бид хэрхэн ашигладаг вэ?

Бид энэ мэдээллүүдийг таны хэрэгцээг ойлгон, илүү сайжруулсан үйлчилгээгээр хангахаас гадна дараах шалтгаануудын улмаас шаардагддаг юм:

  • Дотоод хэрэг хөтлөх
  • Бид энэ мэдээллүүдийг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулахад хэрэглэж болно.
  • Таны өгсөн е-мэйл хаягийг ашиглан заримдаа танд шинэ бүтээгдэхүүн, тусгай хямдрал болон танд сонирхолтой байж болох мэдээлэлүүдийг илгээж болно. Та MED-EL-ээс е-мэйл хүлээн авахыг огт хүсэхгүй бол бидэнтэй холбогдоорой.
  • Зарим үед зах зээлийн судалгаа хийх үүднээс тантай холбоо барих хаягаар дамжуулж тантай холбогдож болно. Бид таньтай и-мейлээр, утсаар, факсаар эсвэл захиагаар холбогдож болно. Мөн үүнээс гадна таны сонирхолд нийцүүлж энэ цахим хуудсыг өөрчилж болно.

 

Хамгаалалт

Таны мэдээллийг бүрэн найдвартай хамгаалахын тулд MED-EL чадах бүхнээ хийнэ. Бид интернэтээр цуглуулдаг мэдээллээ хамгаалах, хэн нэгэн зөвшөөрөлгүй хүн нэвтэрхээс хамгаалж биет, цахим, удирдлагын түвшний тусгай зарчим хэрэгжүүлдэг.

Бид күүкийг хэрхэн ашигладаг вэ?

Күүки гэдэг нь таны комьпютерийн хатуу дискэнд зөвшөөрлөөр суудаг жижиг файл юм. Таны зөвшөөрлөөр суусан тухайн файл нь цахим урсгалыг шинжлэхэд туслах ба таныг ямар нэг цахим хуудсанд зочилсныг мэдэгдэнэ. Күүкийг ашиглан интернэт програмууд нь таныг хувь хүн хэмээн авч үзнэ. Интернэт програмууд нь таны өмнөх үйлдлүүдийн талаарх мэдээллийг цуглуулах замаар таны хэрэгцээ хүсэлд тохируулан ажилладаг.

Таныг манай хуудасны аль хэсэгт зочилсныг мэдэхийн тулд бид цахим урсгал хянах күүки ашигладаг. Чингэснээр бид өөрийн цахим хуудасны ачаалал, урсгалд дүн шинжилгээ хийж түүнийг сайжруулах боломжтой болно. Бид энэ мэдээллийг зөвхөн статистик шинжилгээний зориулалтаар ашигладаг. Тухайн мэдээлэл нь дараа манай системээс устгагдана.

Ерөнхийдөө танд манай цахим хуудасны ямар хэсэг таалагдсан, эсвэл таалагдаагүй тухай мэдээлэл цуглуулж түүний дагуу бид цахим хуудсаа сайжруулахад күүки нь ашиглагдана. Күүки нь таны комьпютерт нэвтрэх, таны тухай мэдээлэл авах, та бидэнд дамжуулах зөвшөөрөл өгснөөс бусад ямар ч мэдээлэл цуглуулах боломж олгодоггүй.

Күүки зөвшөөрөх эсэхийг та шийднэ. Ихэнх цахим хөтлөгчид күүкийг автоматаар зөвшөөрдөг ч та цахим хөтөчийнхөө тохиргоог өөрчлөх замаар күүкийгээс татгалзаж болно. Энэ нь таныг тухайн цахим хуудаснаас бүрэн ашиг тус хүртэхгүйд хүргэж болно.

Бусад цахим хуудастай холбогдох

Манай цахим хуудас бусад цахим хуудасны холбоос агуулж болно. Гэхдээ та холбооснууд дээр дарж манай хуудаснаас гаран тухайн цахим хуудсанд шилжсэн тохиолдолд тэр цахим хуудсыг бид хянах боломжгүй гэдгийг та анхаарна уу. Тиймээс тэрхүү гадны цахим хуудсанд таны оруулсан мэдээлэл, тэдгээрийн нууцлал, хамгаалалтыг бид хариуцах боломжгүй. Та тухайн цахим хуудасны талаар эргэлзээ төрвөл болгоомжтой байж, түүний нууцлалын бодлого зарчимтай хянуур танилцах хэрэгтэй.

Таны хувийн мэдээлэл

Бид таны зөвшөөрөлгүйгээр болон хуулинд заасны дагуу таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зарах, дамжуулах, түрээслэхгүй. Хэрвээ та зөвшөөрвөл танд сонирхолтой байж магад гэсэн гуравдагч этгээдийн талаарх мэдээллийг танд илгээхийн тулд бид таны хувийн мэдээллийг ашиглана.

Хэрвээ бидэнд байгаа таны талаарх мэдээлэл алдаатай юмуу дутуу гэж үзвэл та бидэнд дараах хаягаар дамжуулан цахим шуудан илгээнэ үү: marketing[at]medel.com Бид алдаатай гэсэн тухайн мэдээллийг нэн даруй засах болно.

Google Analytics

Энэ цахим хуудас нь Google Корпорацын ("Google") Google Analytics програм ашигладаг. Google Analytics нь "күүки" хэмээх таны комьпютерт суудаг текст файл ашиглан цахим хуудасны хэрэглэгчидийн талаарх судалгаа гаргадаг. Та энэ хуудсыг хэрхэн ашигласан талаарх мэдээлэл болон таны IP хаяг күүкийний тусламжтайгаар цуглуулагдаж АНУ дахь Google-ийн серверүүдэд хадгалагана. Google энэ мэдээллийг боловсруулж та энэ цахим хуудсыг хэрхэн ашигласан талаар үнэлгээ хийн цахим хуудасны үйл ажиллагаа, ашиглахтай холбогдсон бусад үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Хэрвээ хуулинд заасан бол Google компани тухайн мэдээллийг өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд дамжуулах боломжтой. Таны IP хаягийг Google өөрийн бусад мэдээлэлтэй холбохгүй. Та хүсвэл өөрийн цахим хөтөчийн тохируулга ашиглан энэхүү күүкийнээс татгалзаж болно. Чингэсэн тохиолдолд та энэ цахим хуудасны бүрэн нөөц бололцоог ашиглах боломжгүй болж магад гэдгийг анхаарна уу. Энэ цахим хуудсыг ашигласнаар та өөрийнхөө тухай мэдээллийг дээр өгүүлсний дагуу Google компани боловсруулахыг зөвшөөрч буй хэрэг юм.

НҮҮР ХУВИЙН НУУЦЛАЛ
© 2017 MED-EL       forward.cc