Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Чихний Дунгийн Суулгац Суулгуулах

Суулгац Суулгасны Дараа Ямар Байх Талаар Ерөнхий Мэдээлэл

Үзлэг
Чихний дунгийн суулгац хир тохирохыг тодорхойлохын тулд та хэд хэдэн тогтоосон сорилуудыг өгнө. Үүний үр дүнд суулгац тавих баг нь суулгац суулгахтай холбогдсон мэдээлэл, ямар нэг нэмэлт зүйл хэрэгтэй эсэхийг олж авна. Үүнээс гадна эмч нар сорилын дүн дээр үндэслэж суулгац суулгасны дараа танд ямар байж болох талаар зөвөлгөө өгнө. Сорил нь ихэвчлэн эрүүл мэндийн, сонсголын, рентген туяаны хэсгүүдийг агуулна.

Суулгац Суулгах
Суулгац суулгах мэс заслын ажилбар нь ихэвчлэн 1-3 цагын хугацаанд ерөнхий мэдээ алдуулалтын дор явагдана. Чихний дунгийн суулгацын мэс ажилбар нь эрсдэл багатай, чихний бусад төрлийн мэс заслуудтай харьцуулж болно. Өвчтөн ихэвчлэн мэс заслын дараах өдөр гэхэд босч явж чадахаар болдог. Түүнчлэн эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэх нь өвчтөний биеийн байдал, тухайн орны практикаас хамаарч нэгээс хэдэн өдрийн хооронд хэлбэлзэнэ.

Анх Удаа Зүүх
Суулгац суулгаснаас ойролцоогоор дөрвөн долоо хоногийн дараа та аудио процессороо хүлээн авна. Түүнийг чих хамар хоолойн эмч юмуу сонсголын мэргэшсэн эмч зөвхөн танд тааруулан тохируулж програмчилсан байна. Програм нь авианы өнгө, хүч, хугацаа зэргийн тохиргоог агуулдаг. Түүнийг тухайн хүнд хамгийн тохиромжтойгоор тааруулахын тулд өвчтөн, эмч хоёр хэд хэдэн удаа уулзаж бага багаар тохируулах хэрэгтэй болно.

Суулгац суулгасны дараах хөтөлбөр
Авиаг хэрхэн ойлгож, сонсох, ярих чадвараа хөгжүүлэхэд хэл ярианы мэргэжилтэнтэй тогтмол уулзаж, харьцах нь маш чухал. Сонсголын эмчилгээ нь таны сонсголын аппаратаар өмнө нь сонсдог байсан хязгаарлагдмал дуу авианаас одоо тэс өөр, илүү шинэ мэдрэмжийг ойлгох, хүлээж авахад туслана.

Хэрвээ та чихний дунгийн суулгац суулгадаг төвтэй шууд холбогдох аль эсвэл MED-EL -ийн чихний дунгийн суулгацын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй шууд холбоо барина уу.

НҮҮР СУУЛГАЦЫН ШИЙДЛҮҮД MAESTRO Дараачийн Алхам
© 2017 MED-EL       forward.cc