Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

MAESTRO Хэрхэн Ажилладаг Вэ?

MAESTRO Чихний Дунгийн Суулгац Систем нь өдөр тутмын дуу авиаг кодолсон цахилгаан хэмнэлүүдэд хувиргадаг. Тухайн цахилгаан хэмнэл нь чихний дунгийн мэдрэлийн ширхэгүүдийг өдөөнө. Өдөөгдсөн мэдрэлийн эсүүд нь дохиог цааш тархинд дамжуулах ба тэнд дохио нь дуу авиа болж ойлгогддог. Суулгац нь маш өндөр хурдтайгаар ажиллаж дохио дамжуулдаг. Харин тархи дуу авианы дохиог ийнхүү агшин зуурт хүлээн авснаар дуу авиаг гарсан даруйд нь сонсох бололцоотой болно.
  1. Аудио процессорын микрофон нь дуу авиаг хүлээн авна.
  2. Хүлээн авсан авиаг процессор нь боловсруулж тусгай хэв маяг бүхий дижитал мэдээллийн хэлбэрт кодолно.
  3. Энэ мэдээлэл нь цааш нарийн утсанд илгээгдэж улмаар суулгацанд хүрнэ.
  4. Харин суулгац нь хүлээн авсан кодоо уншиж цааш чихний дунгийн электродуудад цахилгаан хэмнэл (pulse) илгээдэг.
  5. Сонсголын мэдрэлийн ширхэгүүд нь тэдгээр хэмнэлийг хүлээн авч улмаар тархины сонсголын төвд дамжуулна. Ийнхүү тархи тухайн хүлээн авсан дохиогоо дуу авиа болгон таньдаг.
НҮҮР СУУЛГАЦЫН ШИЙДЛҮҮД MAESTRO MAESTRO Хэрхэн Ажилладаг Вэ?
© 2017 MED-EL       forward.cc