Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Сонсгол бууралтын төрлүүд

Авалцааны Дүлийрэл

Гадна болон дунд чихний ямар нэг гэмтэлээс болж авиа хэвийн хэмжээнд дамжуулагдахгүй байхыг авалцааны дүлийрэл гэнэ. Ийм дүлийрэл нь ихэвчлэн хөнгөнөөс дунд зэргийн байх ба 25-65 дицебелийн хооронд хэлбэлзэнэ.

Зарим тохиолдолд энэ нь түр зуурын байж болдог. Яг ямар шалтгаантай байна гэдгээс хамаарч эмийн юмуу мэс заслын эмчилгээ тус болох боломжтой. Авалцааны дүлийрэлийн үед сонсголын аппарат болон дунд чихний суулгац ашиглаж болно.

Мэдрэл Мэдрэхүйн Дүлийрэл

Мэдрэл мэдрэхүйн дүлийрэл нь чихний дунгийн мэдрэх эсүүд гэмтэх аль эсвэл байхгүй үед үүсдэг. Энэ төрлийн дүлийрэл нь ихэвчлэн байнгын байна. Мэдрэл мэдрэхүйн дүлийрэл буюу мэдрэлийн дүлийрэл нь хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр тохиолдоно.

Хөнгөнөөс хүнд хэлбэртэй мэдрэл мэдрэхүйн дүлийрэл үед сонсголын аппарат болон дунд чихний суулгац ашиглаж болно. Хүнд хэлбэрийн дүлийрэлд чихний дунгийн суулгац нь ихэвчлэн тохирсон шийдэл болдог.

Зарим хүмүүст мэдрэл мэдрэхүйн дүлийрэл нь авианы зөвхөн өндөр давтамжын үед илрэх бөгөөд үүнийг сонсгол хагас бууралттай гэдэг. Ийм үед чихний дунгийн сууринд орших үслэг эсүүд гэмтсэн байна. Харин нам давтамж хүлээн авдаг чихний дунгийн дотор талын үслэг эсүүд гэмтээгүй хэвийн ажилладаг. Хосолмол цахилгаан болон акустик өдөөлт буюу EAS нь энэ төрлийн дүлийрэлд зориулагдсан.

Хавсарсан Дүлийрэл

Хавсарсан дүлийрэл нь мэдрэл мэдрэхүйн дүлийрэл болон авалцааны дүлийрэл аль аль нь хосолсон тохиолдлыг хэлнэ. Энэ нь дунд чихний гадна болон дотор талын эмгэгтэй холбоотой. Эмчилгээний хувьд эм, мэс засал, сонсголын аппарат, дунд чихний суулгац зэрэг ордог.

Мэдрэлийн Дүлийрэл

Сонсголын мэдрэлийн эс гэмтэх, байхгүй байх нь мэдрэлийн дүлийрэл үүсгэдэг. Мэдрэлийн дүлийрэл нь ихэвчлэн хүнд хэлбэрийн байх бөгөөд байнгын.

Ийм үед сонсголын аппарат болон болон чихний дунгийн суулгац нь тус болохгүй. Учир нь тэдгээр мэдрэлийн эсүүд авианы мэдээллийг тархинд дамжуулах боломжгүй.

Дийлэнх тохиолдолд Auditory Brainstem Implant (ABI) буюу Сонсголын Мэдрэлийн Тархины Эсийн Суулгац нь эмчилгээ болно.
НҮҮР Cонcолын Tухай Сонсгол Бууралтын Төрлүүд
© 2017 MED-EL       forward.cc