Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

VIBRANT SOUNDBRIDGE-тэй холбоотой Ихэвчлэн Асуугддаг Асуултууд

Хүмүүс хэрхэн сонсдог вэ?
VIBRANT SOUNDBRIDGE Дунд Чихний Суулгац яаж ажилладаг вэ?
VIBRANT SOUNDBRIDGE нь сонсголын аппаратаас ямар ялгаатай вэ?
VIBRANT SOUNDBRIDGE-ийг хэдэн хүн суулгуулаад байна?
VIBRANT SOUNDBRIDGE болон чихний дунгийн суулгац хоорондоо ямар ялгаатай вэ?
VIBRANT SOUNDBRIDGE ямар хэмжээтэй вэ?
Би батарейгаа хир ойрхон солих хэрэгтэй вэ?
Суулгац суулгах ажилбар хир удаан үргэлжилдэг вэ?
VIBRANT SOUNDBRIDGE-ээс болоод ямар нэг хийж болохгүй зүйл бий юу?
VIBRANT SOUNDBRIDGE-ийг ашиглахад хэцүү юу?
Мэс заслын дараа суулгац суулгасан чихэнд сонсголын аппарат зүүж болох уу?
'Шууд өдөөх' технологи гэж юу вэ?
Энэ хэрэгсэл нь найдвартай юу?
Сонсголын суулгац технологид ирээдүйд гарах дэвшил, сайжруулах зүйлсийн тухайд ?
Би хэрхэн VIBRANT SOUNDBRIDGE-тэй болох вэ?
 
Хүмүүс хэрхэн сонсдог вэ?
Сонсоно гэдэг ээдрээтэй үйл явц. Орчин тойрны дуу авиа чихний сувгаар орж хэд хэдэн төрлийн шат дамжин дууны энергээс тархи ойлгож чадах цахилгаан өдөөлтөнд хувирдаг. Дуу авианд хүний бие маш хурдан хариу үзүүлдэг учир бид авиаг цаг тухайд нь сонсож чадна.

Сонсгол хэрхэн явагддаг талаар илүү дэлгэрэнгүй тайлбар авъя гэвэл Сонсгол Яаж Ажилладаг Вэ? гэсэн хэсгийг үзнэ үү.

VIBRANT SOUNDBRIDGE Дунд Чихний Суулгац яаж ажилладаг вэ?
Дунд чихний суулгацууд нь дунд чихний бүтцийг механикаар чичиргэдэг. Энэ чичиргээг сонсголын янз бүрийн түвшний төрөл бүрийн дүлийрэлд тохируулан нэмэгдүүлж, өөрчилж болдог. Vibrant Soundbridge Дунд Чихний Суулгац Систем-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
 
VIBRANT SOUNDBRIDGE нь сонсголын аппаратаас ямар ялгаатай вэ?
Чихний сувагт зүүдэг сонсголын аппаратууд нь чихний хэнгэрэгийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж, дунд чихний хэсгүүдийг шууд бусаар чичиргэхийн тулд дуу авианы өнгийг өсгөдөг. Харин үүний эсрэгээр Vibrant Soundbridge нь чихний суваг бөглөлгүй, хэнгэргийг цочроохгүйгээр дунд чихийг шууд чичиргэх замаар дотор чихэнд илүү эрчимжсэн дохио өгдөг.
 
VIBRANT SOUNDBRIDGE-ийг хэдэн хүн суулгуулаад байна?
Дэлхий дахинд хэдэн мянган хүн Vibrant Soundbridge-ийг суулгуулаад байна.
 
VIBRANT SOUNDBRIDGE болон чихний дунгийн суулгац хоорондоо ямар ялгаатай вэ?
Чихний дунгийн суулгацууд нь сонсголоо нилээд алдсан болон таг дүлий хүмүүст зориулагдсан. Тэднийг дотор чихний дун-д шууд суулгах бөгөөд электродоор дамжуулан тэнд байх сонсголын мэдрэлийг цахилгаанаар өдөөдөг. Харин үүнтэй харьцуулахад Vibrant Soundbridge нь хөнгөнөөс хүнд хэлбэрийн сонсгол бууралттай хүмүүст зориулагдсан. Энэ нь дунд чихийг шууд чичиргэх замаар дотор чихэнд илүү сайн дохио өгдөг.
 
VIBRANT SOUNDBRIDGE ямар хэмжээтэй вэ?
Vibrant Soundbridge нь 2 хэсгээс бүтнэ. Гадаад хэсэг (аудио процессор) нь 2.5 см орчим диаметртэй. Мөн дунд чихний чичиргэх хэсгүүдэд бэхлэгддэг бичил хэмжээтэй FMT (будааны ширхэгийн дөрөвний нэгтэй адил).
 
Би батарейгаа хир ойрхон солих хэрэгтэй вэ?
Батарейний ажиллах хугацаа нь түүний хэрэглээ болон тухайн аппаратны тохируулгаас хамаардаг. Vibrant Soundbridge суулгуулсан дундаж хэрэглэгч түүнийг өдөрт 12-16 цаг хэрэглэдэг бол батарейг нь долоо хоног тутам солих хэрэгтэй болдог.
 
Суулгац суулгах ажилбар хир удаан үргэлжилдэг вэ?
Vibrant Soundbridge-ийг суулгахад ойролцоогоор 1-2 цаг шаардагддаг.
 
VIBRANT SOUNDBRIDGE-ээс болоод ямар нэг хийж болохгүй зүйл бий юу?
Өдөр тутмын амьдралд ямар нэг хязгаарлалт хийх хориотой зүйл Vibrant Soundbridge-д байхгүй ч зарим зүйлсээс зайлсхийх нь хэрэгтэй. Жишээ нь толгойдоо гэмтэл авч болох спортын төрлөөр хичээллэхгүй байснаар Soundbridge-ийн дотоод хэсгүүд гэмтэх эрсдэлийг бууруулна. Үүнээс гадна түүнийг ус, шүршүүрт орох, сэлэхийн өмнө авах хэрэгтэй. Теннис, гольф, цанаар гулгах зэрэг спортоор хичээллэх үед аппаратаа толгойн боолтоор ороож хамгаалах юмуу аль эсвэл биенээсээ салгасан нь дээр.

Vibrant Soundbridge-ийн аппаратыг унтахынхаа өмнө авахыг зөвлөж байна. Ингэснээр түүний дор байх арьсны хэсэгт агаар үзүүлнэ. 

VIBRANT SOUNDBRIDGE-ийг ашиглахад хэцүү юу?
Үгүй. Аудио процессорыг толгойн хэсэгт байрлуулж тохируулсны дараа ямар нэг өөр үйлдэл хийх шаардлаггүй. Харин шөнө болгон түүнийг толгойноосоо авч батарейн хэсгийг нээлттэй орхино. Ингэснээр батарейн хэсэгт байсан чийг гадагшилж батарейг удаан ашиглахад нөхцөл бүрддэг. Өглөө нь батарейн секцийг хааж аппаратаа толгойдоо байрлуулна. Батарейг ойролцоогоор долоо хоног болгон сольж байх хэрэгтэй.
 
Мэс заслын дараа суулгац суулгасан чихэнд сонсголын аппарат зүүж болох уу?
Тийм, сонсгол дэмжих аппаратыг мэс заслын дараа түр зуур зүүж болно. Чихний суваг буцаж хэвэндээ ормогц аудио процессорыг идэвхжүүлэх хүртэл сонсгол дэмжих ямар нэг аппарат зүүж болно. Мэс заслын дараа аудио процессорыг 8 долоо хоногын дараа идэвхжүүлнэ. Идэвхжүүлсний дараа суулгац суулгасан чихэнд ямар нэг сонсгол дэмжих аппарат зүүх шаардлаггүй.
 
'Шууд өдөөх' технологи гэж юу вэ?
Сонсголын шууд өдөөх технологи нь дунд чихний чичрэх хэсгийг чичиргэдэг. Vibrant Soundbridge нь сонсголын шууд үйлчлэх технологи бөгөөд дунд чихний чичрэх хэсгийг мэс заслаар өөрчлөн хувиргалгүйгээр механикаар чичиргэдэг.
 
Энэ хэрэгсэл нь найдвартай юу?
Америкийн Нэгдсэн Улс, Европт* хийсэн клиникийн далайцтай судалгаагаар Vibrant Soundbridge нь сонсголын аппаратаас өөр хувилбар хайсан хөнгөнөөс хүнд хэлбэрийн мэдрэл мэдрэхүйн дүлийрэл, авалцааны болон хавсарсан дүлийрэлтэй хүмүүст аюулгүй, үр дүнтэй эмчилгээний хувилбар болох нь батлагдсан. Дунд чихний суулгацын мэс засал нь ердийн эрсдэлтэй бөгөөд ерөнхий мэдээ алдуулалтан дор явагддаг.

A prospective controlled multi-centerstudy. Otolaryngology – Head and Neck Surgery, 126: 97-107, February 2002.

Todt I., Seidl RO., Ernst A., Hearing benefit of patients after Vibrant Soundbridge implantation ORL J Otorhinolaryngol Relat Spec., 67(4):203-6. Epub, Aug 2005. 


 

Сонсголын суулгац технологид ирээдүйд гарах дэвшил, сайжруулах зүйлсийн тухайд ?
Vibrant Soundbridge нь хамгийн орчин үеийн загвартай. Гэхдээ батарей болон дуу боловсруулах технологт байнгын шинэчлэл хийгдэж байдаг. Vibrant Soundbridge-ийн загварын онцлог нь ирээдүйн шинэ загварыг ашиглах боломжтойд оршдог. Хэрэглэгч нь хуучин загвараа шинээр тун амархан солиулж гэртээ хамгийн сүүлийн үеийн технологи бүхий аудио процессортой буцна. Soundbridge-ийн гадна талын бүрэлдэхүүн хэсгийг хамгийн орчин үеийн дэвшлээр шинэчлэх боломжтой байдаг нь хагас-суулгац системийн гол давуу тал юм.
 
Би хэрхэн VIBRANT SOUNDBRIDGE-тэй болох вэ?
Хэрвээ та Vibrant Soundbridge системийг сонирхож байвал ойр орчмынхоо сонсголын суулгац суулгадаг төвд хандана уу. Авиа зүйн сорилоор таны сонсгол бууралтын зэрэг, төрлийг тодорхойлно. Түүнчлэн таныг эмнэлэгийн үзлэгт оруулсны дараа Vibrant Soundbridge танд оновчтой эмчилгээний сонголт мөн эсэхийг тогтоодог. Хэрвээ та суулгац суулгадаг төвтэй шууд холбогдох аль эсвэл Vibrant Soundbridge-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Бид танд туслахдаа баяртай байх болно.
 
НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Үйлчилгээ Ихэвчлэн Асуугддаг Асуултууд VIBRANT SOUNDBRIDGE
MED-EL International INTERNATIONAL  САЙТЫГ ХАРИУЦАГЧ ХУВИЙН НУУЦЛАЛ SITEMAP ХОЛБОГДОХ
© 2017 MED-EL       forward.cc