Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

MAESTRO болон EAS-тэй холбоотой Ихэвчлэн Асуугддаг Асуултууд

Хүмүүс яаж сонсдог вэ?
Чихний Дунгийн Суулгац Хэрхэн Ажилладаг Вэ?
Чихний дунгийн суулгац нь юугаар хийгдсэн бэ ?
Сонсголын аппарат болон чихний дунгийн суулгац хооронд ямар ялгаатай вэ?
Миний хүүхдэд эсвэл надад чихний дунгийн суулгац хэрэгтэй юу?
Миний хүүхдэд чихний дунгийн суулгац суулгахад хэт балчир уу?
Би 75 настай, чихний дунгийн суулгац суулгуулахад хэт хөгшин үү?
Би аль аль чихэндээ сонсгол хүнд бууралттай; надад нэг суулгац
Би хэрхэн чихний дунгийн суулгацтай болох вэ?
Би юмуу миний хүүхэд чихний дунгийн суулгацтай болохын тулд ямар сорилууд өгөх хэрэгтэй вэ?
Аудиограм гэж юу вэ?
Чихний дун суулгах мэс засал нь хэр найдвартай вэ?
Суулгац суулгах мэс засал нь хир удаан үргэлжилдэг вэ?
Цахилгаан Акустик Өдөөлт (EAS) хэрхэн ажилладаг вэ?
Миний суулгацанд метал илрүүлэгч болон бусад төрлийн хянах аппаратууд нөлөөлөх үү?
Миний хүүхэд чихний дунгийн суулгацтайгаа идэвхтэй амьдралаар амьдарч, спортоор хичээллэж чадах уу?
Би суулгацтай байгаа үедээ рентген, комьпютер томограф, MRI шинжилгээнд орж болох уу?
Би аудио процессортойгоо үүрэн телефоноор ярьж болох уу?
Би аудио процессортой байхдаа FM систем сонсож болох уу?
Би аудио процессортоо дамжуулах ороомог холбож болох уу?
Би нэг чихэндээ чихний дунгийн өөр брэндийн суулгацтай. Нөгөө чихэндээ MED-EL -ийн суулгац суулгуулж болох уу?
 
Хүмүүс яаж сонсдог вэ?
Сонсоно гэдэг ээдрээтэй үйл явц. Орчин тойрны дуу авиа чихний сувгаар орж хэд хэдэн төрлийн шат дамжин дууны энергээс тархи ойлгож чадах цахилгаан өдөөлтөнд хувирдаг. Авианд хүний бие маш түргэн хариу үйлдэл үзүүлдэг учир бид агшин зуурт сонсдог.

Сонсгол хэрхэн явагддаг талаар илүү дэлгэрэнгүй тайлбар авъя гэвэл Сонсгол Яаж Ажилладаг Вэ? гэсэн хэсгийг үзнэ үү.

Чихний Дунгийн Суулгац Хэрхэн Ажилладаг Вэ?
Чихний дунгийн суулгацууд нь сонсголын огцом бууралттай болон таг дүлий хүмүүст тустай байдаг. Учир нь энэ нь дотоод чихний ажиллахаа байсан хэсгүүдээс ангид тусдаа ажиллаж дуу авиаг сонсголын мэдрэлд шууд хүргэдэг. Сонсголын процессор нь (суулгацын гадаад хэсэг) дуу авиаг хүлээн авч чихний арын арьсан дор суулгасан суулгацад дамжуулна. Сонсголын процессор нь (суулгацын гадаад хэсэг) дуу авиаг хүлээн авч чихний арын арьсан дор суулгасан суулгацад дамжуулна.

Түүний дараа дотор чихэнд суулгасан электрод нь сонсголын мэдрэлийг өдөөснөөр суулгац суулгуулсан өвчтөн сонсдог.

Чихний дунгийн суулгац хэрхэн ажилладаг талаар илүү дэлгэрэнгүй тайлбар авъя гэвэл Чихний Дунгийн Суулгац Хэрхэн Ажилладаг Вэ? гэсэн хэсгийг үзнэ үү.

Чихний дунгийн суулгац нь юугаар хийгдсэн бэ ?
PULSARCI100 нь их бат бөх керамикаар хийгддэг бол SONATATI100 нь эдэлгээ сайтай титанаар хийгддэг. Аль аль материал нь биологийн биетэд зохицдог, хоёулаа адилхан I100 цахим схем үзүүлэлттэй. Ийнхүү дээрхи суулгацууд нь хоорондоо зөвхөн хийгдсэн материал, хэмжээгээрээ ялгаатай тул MED-EL -ийн эдгээр суулгацын алийг нь ашиглахын мэс засалч ерөнхийдөө шийднэ.
Сонсголын аппарат болон чихний дунгийн суулгац хооронд ямар ялгаатай вэ?
Чихний дунгийн суулгац нь сонсголын аппаратнаас тэс өөр. Сонсголын аппарат нь авиаг өсгөж сонсгол бууралттай хүмүүст сонсох хэмжээнд хүргэдэг бол чихний дунгийн суулгац нь чихний гэмтсэн хэсгийг алгасаж сонсголын мэдрэлийг шууд өдөөдөг.
Чихний дунгийн суулгац нь сонсголын хүнд хэлбэрийн бууралттай юмуу таг дүлий насанд хүрсэн хүмүүс бусадтай харилцах, дуу чимээний ертөнцийг мэдрэх мэдрэмжээ сэргээхэд туслана. Чихний дунгийн суулгац нь сонсох чадваргүй төрсөн хүүхэд өсч том болон дуу авиа сонсдог болоход нөлөөлөх боломжтой. Түүнээс гадна чихний дунгийн суулгац ашиглаж сурах нь нилээд хэмжээний нөхөн сэргээх эмчилгээ шаардагддагаараа сонсголын аппаратаас ялгаатай.
 
Миний хүүхдэд эсвэл надад чихний дунгийн суулгац хэрэгтэй юу?
Хэрвээ та юмуу таны ойр дотны хүн тань сонсголын огцом бууралттай эсвэл таг дүлий бол чихний дунгийн суулгац нь тохиромжтой байж болох юм. Суулгац тохирох эсэхийг хамгийн сайн тодорхойлох хүмүүс бол чих-хамар-хоолойн эмч, сонсголын мэргэжилтнүүд. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл мэргэжилийн эмчид хандана уу.
 
Миний хүүхдэд чихний дунгийн суулгац суулгахад хэт балчир уу?
Сонсголын суулгацыг аль болох эрт суулгуулсан хүүхдүүдийн хэл ярианы хөгжил ихэнхдээ тод сайн байгааг судалгаанууд харуулдаг. Тэдгээр хүүхдүүдээр сонсгол сэргээн засах эмчилгээний дасгал хийлгэвэл хэл, ярианы хөгжил нь тохирох наснаасаа хурдан явагддаг. Суулгац суулгах нас нь тухайн өвчтөний нөхцөл байдал, таны эмчийн зөвөлгөө, тухайн орны эмнэлгийн практикаас хамаардаг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн эмч, оршин суугаа газрынхаа чихний дун суулгацын төв, чих хамар хоолойн нарийн мэргэжилийн эмчээс авна уу.
 
Би 75 настай, чихний дунгийн суулгац суулгуулахад хэт хөгшин үү?
Чихний дунгийн суулгац суулгахад насны хязгаарлалт байдаггүй. Өөрийн шинэ чихээ ашиглаж сурна гэдэг нэгэн төрлийн процесс юм. Суулгац суулгуулахаар зэхэж байгаа ямар ч насны хүнд сонсголын чадвараа хөгжүүлэх сонсгол сэргээн засах эмчилгээний хөтөлбөрт идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал.
 
Би аль аль чихэндээ сонсгол хүнд бууралттай; надад нэг суулгац
Сонсголын суулгацтай хүмүүсийн олонх нь дэлхий дахинд нэг чихэндээ суулгацтай байдаг. Гэсэн хэдий ч хоёр чихэндээ суулгацтай байхын ашиг тусыг судалгаанууд харуулж байна.* Тухайлбал дуу авиа хаанаас гарч байгааг тогтоох, сонсоход хэцүү нөхцөлд сайн сонсох гэх мэт. Түүнчлэн хос суулгацтай хүүхдүүд нь хичээлдээ анхаарал илүү сайн төвлөрөх чадвартай болж, бусадтай харилцахдаа бага ядардаг хэмээн тэдний эцэг эхчүүд хэлдэг.

*Хос суулгацтай байхын давуу талтай холбоотой судалгааг илүү дэлгэрэнгүй үзье гэвэл дээрх холбоосыг дарна уу.

Би хэрхэн чихний дунгийн суулгацтай болох вэ?
Чихний дунгийн суулгацын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хамгийн зөв газар нь өөрийнхөө байгаа газрын чихний дун суулгах мэс засал хийдэг төвд хандах юм. Дараах холбоос дээр дарж өөрийн байгаа газрын ойролцоох сонсголын суулгацын төвүүдийг олж, цаашдын шат дараалсан арга хэмжээ авна уу.
 
Би юмуу миний хүүхэд чихний дунгийн суулгацтай болохын тулд ямар сорилууд өгөх хэрэгтэй вэ?
Хэрвээ та өөрийгөө юмуу хүүхдээ сонсгол бууралттай байж магадгүй гэвэл чихний дун суулгацын өмнөх үзлэг, дүгнэлт хийдэг сонсголын эмчтэй анхлан уулзаарай.

Суулгац суулгуулах хүсэлтэй хүнд үзлэг, дүгнэлтийг хэд хэдэн мэргэжилтэн хийнэ. Сонсголын эмч сонсголын мэдрэмтгий байдлыг аппараттай болон аппаратгүйгээр үзэж яриа ойлгох чадварт үнэлэлт хийдэг. Тухайн хүний нас, чадвараас хамаарч хийгддэг сонсголын олон төрлийн сорил бий. Сонсголын эмч үзлэг хийсний дараа суулгацаас өөр илүү тохиромжтой арга байгаа эсэхийг тодорхойлно. Түүнчлэн эмч өвчтөнийг мэс засал аюулгүй давж чадах эсэхийг тодорхойлдог. Та магадгүй сэргээн засах эмчилгээний чиглэлээр нарийссан эмчтэй уулзаж, суулгацанд дасахын тулд ямар тусламж хэрэгтэй болохыг мэдэж авна.

Үзлэгийн үеэр ихэнх хүмүүсийг компьютер томограф (CT) юмуу MRI зураг авснаар мэс засалч өвчтөний дотор чихний анатоми бүтцийг хардаг. Түүнчлэн тухайн хүний өмнөх түүхээс хамаарч эрүүл мэндийн бусад үзлэг хийх хэрэгтэй болдог.

Аудиограм гэж юу вэ?
Сонсголыг аудиограм дээр дүрсэлдэг. Энэ нь таны болон таны хүүхдийн сонсголыг нүдэнд харагдах байдлаар дүрслэн үзүүлж буй юм. Аудиограм нь өөр өөр давтамжинд сонсогдож болох хамгийн зөөлөн авиаг үзүүлнэ. Тухайн хүний сонсож чадах хамгийн зөөлөн авиаг сонсголын босго гэнэ. Аудиограмын жишээтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
 
Чихний дун суулгах мэс засал нь хэр найдвартай вэ?
Чихний дунгийн суулгац суулгах мэс заслын эрсдэл нь чихний ихэнх мэс засалтай ойролцоо. Мэс засалд гарч болох эрсэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл энэ чиглэлийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй уулзаж болно. MED-EL -ийн чихний дунгийн суулгацууд нь жижиг хэмжээтэй учир хүндрэл багатай мэс засал хийх боломжтой байдаг.
 
Суулгац суулгах мэс засал нь хир удаан үргэлжилдэг вэ?
Суулгац суулгах мэс заслын дундаж хугацаа нь 1-3 цаг, түүнээс дээш байна. Өвчтөн ихэвчлэн мэс заслын дараах өдөр гэхэд босч явж чадахаар болдог. Түүнчлэн эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэх нь өвчтөний биеийн байдал, тухайн орон нутгийн практикаас хамаарч нэгээс хэд хэдэн өдрийн хооронд хэлбэлзэнэ.
 
Цахилгаан Акустик Өдөөлт (EAS) хэрхэн ажилладаг вэ?
EAS* нь чихний дунгийн суулгацын технологийг авиа өсгөгчтэй цуг нэг дор суулгасан систем бөгөөд хагас дүлий хүмүүст зориулсан. Хагас дүлийрэл нь хөнгөнөөс дунд зэргийн давтамжтай авианд мэдрэл мэдрэхүйн дүлийрэл болох ба чанга давтамжтай авианд таг дүлийрэх хандлагад орсон байдаг. Чихний дунгийн суулгац нь чихний дун-д байдаг өндөр давтамжтай авиа хариуцсан хэсгийг өдөөдөг бол авиа өсгөгч нь нам давтамжтай авиаг өндөр болгосноор тухайн хүн өөрийн үлдэц сонсголоо ашиглан сонсох боломжтой болно. EAS-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл энд дарна уу.

*EAS нь АНУ-д клиникийн туршилтын шатандаа байгаа.

Миний суулгацанд метал илрүүлэгч болон бусад төрлийн хянах аппаратууд нөлөөлөх үү?
Метал илрүүлэгч таны суулгацын хэвийн ажиллагаанд нөлөөлөхгүй. Гэхдээ суулгацын зарим бүрэлдэхүүн хэсгийг метал илрүүлэгч илрүүлдэг учир аюулгүйн шалган нэвтрүүлэх цэгт зориулсан тусгай үнэмлэхийг MED-EL танд олгох болно.
 
Миний хүүхэд чихний дунгийн суулгацтайгаа идэвхтэй амьдралаар амьдарч, спортоор хичээллэж чадах уу?
Тийм, чихний дунгийн суулгацтай хүүхдүүдэд цөөн зүйлс хориглодог боловч тэд маш хэвийн амьдралаар амьдардаг. Хэдийгээр та өөртөө тохирсон зөвөлгөөг өөрийн чих-хамар-хоолойн эмчээс авах нь хамгийн сайн арга боловч бид танд өгөх ерөнхий зөвөлгөө байна. Хамгаалалтын малгай өмсөх хэрэгтэй нөхцөлд түүнийг өмсөж байх хэрэгтэй. Сонсголын суулгац суулгуулсан толгойн хэсгээ цохиулж хавдахаас сэргийлэх нь чухал. Суулгацын гадна бүрэлдэхүүн хэсгийг усан спортоор хичээллэхдээ болон цахилгаан статик ихээр үүсгэх боломжтой хуванцар тоглоомоор тоглох, түүнчлэн хуванцар тоглоомын талбайд байхдаа биенээсээ салгах хэрэгтэй.
 
Би суулгацтай байгаа үедээ рентген, комьпютер томограф, MRI шинжилгээнд орж болох уу?
MED-EL -ийн чихний дунгийн суулгацтай хэрэглэгчид рентген оношлогоо болон комьпютер томографын шинжилгээнд орох боломжтой.

Зарим тодорхой нөхцөлд тухайлбал MED-EL -ийн чихний дунгийн суулгацтай хүмүүс MRI шинжилгээнд орохын тулд суулгац тавиулаад наад зах нь 6 сар болсон байх ёстой байдаг. MED-EL -ийн чихний дунгийн суулгацууд нь 0.2, 1.0, 1.5 Тесла хүч (дотор талын соронзонг мэс заслаар аваагүй) бүхий нөхцөлд ямар нэг мэдэгдсэн аюул байхгүй нь тогтоогдоод байгаа. MRI оношлогоотой холбоотой онцгой нөхцөлийн талаар нэмэлт зөвөлгөө авахыг хүсвэл MED-EL-тэй холбоо барина уу.
 
Би аудио процессортойгоо үүрэн телефоноор ярьж болох уу?
Болно, чихний дунгийн суулгацтай олон хүн гар утсаараа хэвийн ярьдаг. Зарим хүнд сонсгол дэмжих аппарат болон түүнтэй зохицолтой утас ашиглах нь илүү тохиромжтой аль эсвэл тийм шаардлагатай байдаг.
 
Би аудио процессортой байхдаа FM систем сонсож болох уу?
Болно, MED-EL -ийн аппаратууд нь FM-д зохицдог. OPUS 2 аппаратанд сонсгол дэмжих багажуудыг шууд холбох боломжтой. MED-EL -ийн бүтээгдэхүүнүүдтэй зохицолтой багажнуудын жагсаалтыг харахын тулд манай цахим хуудасны энэ тухай хуудаст зочилно уу.
 
Би аудио процессортоо дамжуулах ороомог холбож болох уу?
Болно. MED-EL -ийн бүх аппаратууд дамжуулах ороомогт таардаг. Дамжуулах ороомог нь сонсголын аппарат болон аудио процессорууд тэдэнд зохицолтой утасны харилцуураас дохиог шууд хүлээн авах боломж олгодог тусгай мэдрэгч юм. Үүний тусламжтайгаар тухайн хүн утасны яриаг ямар нэг давхацсан шуугиангүйгээр сонсоно.

OPUS 2-ийн хувьд дамжуулах ороомгийг аудио процессор дээрээ суулгасан байдаг учир түүний ямар ч програмыг ашигласан дамжуулах ороомог бэлэн байна. Тиймээс ямар нэг илүү утсан кабел, нэмэгдэл хэрэгсэл шаардлаггүй.

Би нэг чихэндээ чихний дунгийн өөр брэндийн суулгацтай. Нөгөө чихэндээ MED-EL -ийн суулгац суулгуулж болох уу?
Болно, зарим хүмүүс хоёр чихэндээ өөр өөр суулгацтай байх юмуу ажиллахгүй байгаа нэгийг нь нөгөөгөөс нь өөр технологитой суулгацаар солихоор шийддэг. Гэхдээ тэдгээр өөр өөр брэндийн системүүд нь батарей, батарейний хугацаа, нэмэлт тоноглолуудаараа хоорондоо ялгаатай байж болохыг тухайн хэрэглэгч бодолцож үзэх ёстой. OPUS аппаратууд нь 3-5 өдөр ажилладаг энэ чиглэлийн хамгийн сайн батарейтэй бөгөөд дахин цэнэглэдэг батарейтэй байх сонголт бас бий. Өөр дээрээ тохируулаггүй дизайн, цаанаасаа хийгдсэн дамжуулах ороомог, удаан ажилладаг батарей гээд энэ бүхэн нь түүнийг одоогоор байгаа хамгийн санаа зовох зүйлгүй аудио процессор болгодог.
 
НҮҮР ХЭРЭГЛЭГЧДЭД ТУСЛАМЖ Үйлчилгээ Ихэвчлэн Асуугддаг Асуултууд MAESTRO болон EAS
© 2017 MED-EL       forward.cc