Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Цахилгаан болон Акустик Өдөөлт Яаж Ажилладаг Вэ?

EAS нь дуу өсгөгч болон чихний дунгийн суулгацыг нэг системд хослуулсан. Зэрэгцэн ажиллаж байгаа акустик болон цахилгаан дохионы систем нь өөр өөрийн гэсэн давуу талуудтай. Энд дарж хэрхэн ажилладагыг харна уу:
Чихний Дунгийн Суулгац Систем нь өдөр тутмын дуу авиаг кодолж цахилгаан хэмнэлүүдэд хувиргадаг. Тухайн цахилгаан хэмнэл нь чихний дунгийн мэдрэлийн ширхэгүүдийг өдөөнө. Өдөөгдсөн мэдрэлийн эсүүд нь дохиог цааш тархинд дамжуулах ба тэнд дохио нь дуу авиа болж ойлгогддог.

  1. Дунд болон өндөр давтамжтай авиаг DUET 2 Audio Processor-ийн микрофон хүлээн авч тусгай код болгон хувиргана.
  2. Энэ код нь дамжуулах утасны тусламжтайгаар суулгацанд хүрнэ.
  3. Суулгац түүнийг уншсаны дараа чихний дунгийн электродод цахилгаан хэмнэл илгээдэг.
  4. Сонсголын мэдрэлийн эсүүд нь тэдгээр сигналыг цааш тархинд дамжуулна.

Акустик өсгөгч нь чихний дун-д сонсогдож байгаа авиаг өндөрсгөнө. EAS-ийн хувьд зөвхөн нам давтамжын авиаг өсгөдөг.

  1. Нам давтамжын авиаг микрофон хүлээн авсны дараа дижитал аргаар боловсруулна.
  2. Чихний дэгээнд байрлах дуу өсгөгч нь авиаг өсгөж чихний сувгаар цааш дамжуулна.
  3. Авиа нь чихний дунгийн нам давтамж хариуцсан, гэмтээгүй хэсэгт хүрнэ.
  4. Үүний дараа сонсголын мэдрэл түүнийг тархинд илгээдэг.

НҮҮР СУУЛГАЦЫН ШИЙДЛҮҮД EAS EAS Хэрхэн Ажилладаг Вэ?
© 2017 MED-EL       forward.cc