Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Амьдралыг Сонс

Хөгжим Мэдэрч, Ярианд Оролцон, Утсаар Яригтун

Тавтай Морилно Уу. Сонсгол нь хүнд зөвхөн авиаг хүлээж авч ойлгох төдийгүй бусадтай идэвхтэй харилцан ярилцах боломж олгодог. Харилцан ярихад гарах үгс нь хүмүүсийг хооронд нь холбоно. Харин сонсох чадвараа алдсан хүмүүсийн хувьд дуу авиаг бүрэн хүлээж авахгүй байх нь харилцаанд саад болж ингэснээр тухайн хүн ихэвчлэн бусдаас тусгаарлагдан сэтгэл хангалуун бус болдог.

Хэрвээ та болон таны ойр дотны хүн тань хөнгөнөөс хүнд хэлбэрийн сонсголын бууралттай, дүлий бол MED-EL компанийн MAESTRO Чихний Дунгийн Суулгац Систем хамгийн үр дүнтэй шийдэл байж болох юм. Чихний дунгийн суулгац нь хөнгөнөөс хүнд хэлбэрийн мэдрэл мэдрэхүйн дүлийрэл өвчтэй хүмүүст зориулагдсан. Ийм хүмүүст сонсгол дэмжих аппарат ямар нэг тус нэмэргүй аль эсвэл маш хангалтгүй нөлөө үзүүлдэг.

Чихний дунгийн суулгац систем нь чихний дунгийн мэдрэлийн ширхэгүүдийг шууд өдөөдөг. Эдгээр өдөөгдсөн мэдрэлийн ширхэгүүд нь дохиог цааш тархинд дамжуулснаар дохио нь авиа болж мэдрэгдэнэ. Чихний дунгийн суулгац нь хүний сэрэхүйн хамгийн анхны хиймэл орлуулалт юм.

MAESTRO нь бодит амьдрал дээр хамгийн тод, сайн сонсох боломж олгодог учир хүмүүс MAESTRO-г сонгодог.
Энэ систем нь хөгжим сонсож мэдрэх, сонсох нөхцөл хэцүү үед ч гэсэн сонсох боломж олгоно.
MAESTRO Cochlear Implant System
НҮҮР СУУЛГАЦЫН ШИЙДЛҮҮД MAESTRO
© 2017 MED-EL       forward.cc