Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

MAESTRO Чихний Дунгийн Суулгац Систем

MAESTRO Чихний Дунгийн Суулгац Систем нь мэдрэл мэдрэхүйн сонсголоо алдсан хүмүүст зориулсан эмнэлэгийн хэрэгсэл юм. Ийм төрлийн сонсголгүй хүмүүст сонсголын аппарат ямар нэг тус болох нь бага юмуу ердөө тусгүй байдаг. MAESTRO Чихний Дунгийн Суулгац Систем хэлд орохоос өмнө болон дараа дүлий болсон хүүхэд, насанд хүрэгчдэд үр дүнтэй байдаг.

MAESTRO систем нь чихний дунгийн мэдрэлийн ширхэгүүдийг цахилгаан дохиогоор шууд өдөөдөг. Эдгээр өдөөгдсөн мэдрэлийн ширхэгүүд нь дохиог цааш тархинд дамжуулснаар дохио нь авиа болж мэдрэгдэнэ. MAESTRO нь гадаад болон дотоод гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

ДОТООД
Суулгац
CONCERTO, SONATA, PULSAR зэрэг суулгацуудыг мэс засал ашиглан чихний яг арын хэсгийн арьсанд суулгана. Эдгээр суулгац нь амархан элэгддэгүй гэртэй ба цахилгаан схем, антенн, соронзон зэргийг агуулдаг. Түүнчлэн чихний дун-д электродийг болгоомжтой суулгадаг.


ГАДААД
Аудио Процессор
Аудио процессорыг чихэнд зүүнэ. Процессор нь тохируулгын хэсэг, батарейн багц, чихний арьсан доорх дотоод суулгацын хүлээн авагчид дохио дамжуулах зориулалттай дамжуулагч ороомог зэргийг багтаана. MED-EL нь FineTuner™ бүхий өөр дээрээ тохируулгагүй OPUS 2 процессор, аль эсвэл бусад нийтлэг системийн адил процессор дээрээ тохируулгатай OPUS 1 системийг санал болгож байна.

НҮҮР СУУЛГАЦЫН ШИЙДЛҮҮД MAESTRO MAESTRO Чихний Дунгийн Суулгац Систем
© 2017 MED-EL       forward.cc