Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

VIBRANT SOUNDBRIDGE Суулгуулах

Vibrant Soundbridge Дунд Чихний Суулгац Систем нь хөнгөнөөс хүнд хэлбэрийн мэдрэл мэдрэхүйн дүлийрэл, авалцааны болон хавсарсан дүлийрэл оноштой хүмүүст зориулагдсан. Уг суулгацыг эрүүл мэндийн шалтгаанаас болоод уламжлалт сонсголын аппарат зүүх боломжгүй, түүнд дургүй хүмүүст зөвлөж байна.

Үзлэг
Vibrant Soundbridge-ийг суулгуулах хүсэлтэй гурваас дээш насны хүүхэд* болон насанд хүрсэн том хүмүүст уг систем тохирох эсэхийг тодорхойлохын тулд эхлээд аудиологийн болон эмнэлэгийн үзлэгт оруулна. Аудиологын сорилоор тухайн өвчтөний сонсгол хир зэрэг муудсан болон ямар төрлийн бууралт гэдгийг тогтоодог.

Суулгац суулгах
Мэс заслын арга ашиглан Vibrant Soundbridge-ийн дотоод хэсгийг чихний арын арьсан дор суулгадаг. Харин FMT-ийг дунд чихний хэсэгт бэхлэнэ.

Туршлагатай чих хамар хоолойн мэс засалчид энэ нь ердийн мэс ажилбар бөгөөд ихэвчлэн 1-2 цаг шаардагдана. Энэхүү засал нь ердийн болон хэсгийн мэдээ алдуулалтан дор явагддаг. Танд мэс засал хийх эмч тухайн мэс засалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг мэс ажилбар эхлэхээс өмнө өгдөг.

Туршлагатай мэс засалчдын жагсаалттай танилцахыг хүсвэл манай Эмнэлэг Хайгч

хуудсанд зочилно уу.

Vibrant Soundbridge-ийг идэвхжүүлэх
Суулгац суулгаснаас ойролцоогоор хоёр сарын дараа өвчтөн аудио процессор зүүж Soundbridge идэвхжинэ. Энэ үед чих хамар хоолойн эмч болон сонсголын мэргэжилтэн Vibrant Soundbridge-ийг хэрхэн тохиромжтойгоор ашиглах талаар зөвөлгөө өгдөг.

Хэрвээ та суулгац суулгадаг төвтэй холбогдох аль эсвэл Vibrant Soundbridge-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй шууд холбоо барина уу.

* Vibrant Soundbridge нь хөнгөнөөс хүнд хэлбэрийн авалцааны болон хавсарсан дүлийрлийг эмчлэх түүнчлэн Европ, CE тохиролын тэмдэг ашигладаг орнуудын хүүхдэд суулгаж болно гэж зөвшөөрөгдсөн.
НҮҮР СУУЛГАЦЫН ШИЙДЛҮҮД VIBRANT SOUNDBRIDGE Дараачийн Алхам
© 2017 MED-EL       forward.cc