Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Эцэг Эхэд Зөвлөмж

 

Чихний Дунгийн Суулгацтай болох

Суулгац Суулгуулсны Дараа Ямар Байх Талаар Ерөнхий Мэдээлэл

Үзлэг
Чихний дунгийн суулгац хир тохирохыг тодорхойлохын тулд та хэд хэдэн тогтоосон сорилуудыг өгнө. Үүний үр дүнд суулгац тавих баг нь суулгац суулгахтай холбогдсон мэдээлэл, ямар нэг нэмэлт зүйл хэрэгтэй эсэхийг мэдэж авна. Үүнээс гадна эмч нар сорилын дүн дээр үндэслэж суулгац суулгасны дараа танд ямар байж болох талаар зөвөлгөө өгнө. Сорил нь ихэвчлэн эрүүл мэндийн, сонсголын, рентген туяаны хэсгүүдийг агуулдаг.

Суулгац Суулгах
Суулгацыг суулгах мэс заслын ажилбар нь ихэвчлэн 1-3 цагын хугацаанд ерөнхий мэдээ алдуулалтын дор явагдана. Чихний дунгийн суулгацын мэс ажилбар нь эрсдэл багатай, чихний бусад төрлийн мэс заслуудтай харьцуулж болно. Суулгац суулгуулсан хүүхдүүд ихэвчлэн мэс заслын дараах өдөр гэхэд босч явж чадахаар болдог. Түүнчлэн эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэх нь өвчтөний биеийн байдал, тухайн орны практикаас хамаарч нэгээс хэдэн өдрийн хооронд хэлбэлзэнэ.

Анх Удаа Зүүх
Суулгац суулгаснаас ойролцоогоор дөрвөн долоо хоногийн дараа таны хүүхэд аудио процессороо хүлээн авна. Түүнийг чих хамар хоолойн эмч юмуу сонсголын мэргэшсэн эмч зөвхөн тухайн хүүхдэд тааруулан тохируулж програмчилсан байна. Програм нь авианы өнгө, хүч, хугацаа зэргийн тохиргоог агуулдаг. Түүнийг хүүхдэд тань хамгийн тохиромжтойгоор тааруулахын тулд өвчтөн, эмч хоёр хэд хэдэн удаа уулзаж бага багаар тохируулах хэрэгтэй болно.

Суулгац суулгасны дараах Хөтөлбөр
Сонсголгүй хүүхдэд чихний дунгийн суулгац нь гайхалтай боломж олгодог ч гэсэн эхэн үедээ дуу авиа нь ойлгоход хэцүү, нүсэр мэдрэгдэнэ. Хэл ярианы мэргэжилтэнтэй тогтмол хуваарийн дагуу уулзаж харилцааны дасгал хийх нь авиаг хэрхэн ойлгох, сонсох болон ярих чадвар хөгжүүлэхэд маш чухал байдаг.

Тун баг насны хүүхдэд авиаг сонсож, таньдаг болгохын тулд эцэг эхийн оролцоо ихтэй сонсголын эмчилгээ эхний үедээ хийж болно. Харин том болсон хүүхдүүдийн сонсголын эмчилгээ нь тэдний сонсголын аппараттай сонсдог байсан хязгаалагдмал дуу авианаас одоо илүү нарийн, дэлгэрэнгүй сонсох болсон гэдгийг таниулахад голчлон төвлөрөнө.

Хэрвээ та чихний дунгийн суулгац суулгадаг төвтэй шууд холбогдох аль эсвэл MED-EL -ийн чихний дунгийн суулгацын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй шууд холбоо барина уу.
НҮҮР ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД Та Юу Мэдэх Хэрэгтэй Вэ? Чихний Дунгийн Суулгацтай Болох
© 2017 MED-EL       forward.cc