Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

OPUS 2

Одоо Олон Төрлийн Өнгөний Хувилбартай Боллоо!

OPUS 2 процессор нь дэлхийн хамгийн анхны өөр дээрээ тохируулгагүй аудио процессор. Бүх тохируулгыг өвөрмөц, хэрэглэхэд хялбар FineTuner™ алсын зайн удирдлагаар өөрчилж болно. FineTuner™-ийг ашиглан хэрэглэгч тухайн нөхцөл байдалдаа тааруулж дууны чанга сул, мэдрэмтгийн хэмжээг тохируулна. Ихэнх хэрэглэгчийн хувьд FineTuner™ алсын зайн удирдлагыг байнга биедээ авч явах шаардлаггүй.

Хэрэглэгчид одоо жирийн батарей ашиглан өмнөхөөсөө 50% илүү урт хугацаанд сонсох боломжтой боллоо. Энэ систем нь хамгийн орчин үеийн электрон схем ашигласнаар энергийг хямгатай зарцуулдаг.
 

 


OPUS процессорууд нь сэтгэл татам төрөл бүрийн өнгөний хувилбартай. Хэрэглэгчид цагаан, мөнгөлөг саарал, хар өнгүүдээс сонгож болно. Үүнээс гадна MED-EL компани хүүхдийн процессорт зориулж ногоон, улбар шар,ягаан, цэнхэр өнгүүдийг санал болгодог.

I100 авиа боловсруулах технологи, авиа кодлох хамгийн боловсронгуй аргуудыг ашигласнаар OPUS 2 процессор нь хэрэглэгчид хамгийн сайн сонсох боломж олгодог. MED-EL -ийн тусгай технологи болох Automatic Sound Management, FineHearing™ зэрэг нь MED-EL -ийн процессоруудыг одоогоор байгаа хамгийн үр дүнтэй, хэрэглэхэд хялбар процессор болгодог.

FineHearing™ нь хэрэглэгчдэд авианы нарийн бүтцийг (fine structure) мэдрүүлнэ. FineHearing™ технологийн нэг хэсэг болох Fine Structure Processing нь хөгжмийг хамгийн чанартай сайн сонсоход зайлшгүй шаардлагатай байдаг.
Automatic Sound Management нь чимээгүй орчноос шуугианд шилжих, хөгжим сонсох аль эсвэл өдөр тутмийн амьдралын чимээ шуугианы өөрчлөлтөнд автоматаар шилжин зохицуулснаар хэрэглэгч ямар нэг товчлуур дарах, процессорыг чихнээсээ салгах шаардлаггүй.

MED-EL -ийн OPUS аудио процессорууд нь янз бүрээр зүүх боломжтой хувилбараархэрэглэгчид хүрдэг.

НҮҮР СУУЛГАЦЫН ШИЙДЛҮҮД MAESTRO Бүрэлдэхүүн Хэсгүүд OPUS 2
© 2017 MED-EL       forward.cc