Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Эцэг Эхэд Зөвлөмж

 

Амжилтанд Хүрэх Зам

Таны Хүүхдийн Чихний Дунгийн Суулгацыг Бүрэн Дүүрэн Ашиглах

Чихний дунгийн суулгац нь таны хүүхдийн сонсголын техник "багаж" юм. Харин энэ багажнаас үр ашиг гарах нь их олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Суулгац суулгах үеийн нас нь тэдгээр хүчин зүйлсийн зөвхөн нэг нь юм. Харилцан яриа сайтай орчин, сайн ажилладаг аудио процессор, дур сонирхол, сэргээн засах эмчилгээ, бодитой хүлээлт гээд энэ бүх хүчин зүйлс таны хүүхдийн сонсгол сайжирхад нөлөөлдөг.1 Та болон таны хүүхэд чихний дунгийн суулгацаа хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглах талаар дор дурьдаж байна.

Таны хүүхэд юу хэлснийг тань бүрэн ойлгохгүй байлаа ч та хүүхэдтэйгээ яг хэвийн сонсголтой хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг яриарай. Өөрийн хүүхэдтэйгээ ярих нь түүний ярианы хөгжилд урам өгөх хамгийн сайн арга. Нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөр үзүүлэх нь тухайн үгийг хүүхэд илүү сайн ойлгоход туслана. Төлөвлөгөө бүхий сонсголын эмчилгээ нь таны хүүхэддээ гэртээ заасныг улам батжуулна. Тун бага насны хүүхдэд авиаг сонсож, таньдаг болгохын тулд эцэг эхийн оролцоо ихтэй сонсголын эмчилгээ эхний үедээ хийж болно. Дадлага хийснээр таны хүүхэд сонсох шинэ чадвараа амьдрал дээр ашиглаж чаддаг болно.

Суулгацын аудио процессорыг өдөржин аль болох удаан зүүх нь тухайн хүүхдэд эерэг нөлөөтэйг судалгаагаар тогтоогоод байна.2 Чихний дунгийн суулгацтай хүүхдүүд хэлний болон сонсголын чадварыг бусад хүүхдүүдийн адил замаар ихэвчлэн аяндаа сурдаг. Энэ нь өөрөөр хэлбэл тухайн хүүхдэд та юмуу таны хүүхдийн багш юмыг зааж өгөөгүй байхад ч гэсэн хүүхэд зөвхөн сонсож, тоглож байхдаа сурна. Тийм учир чихний дунгийн суулгацыг аль болох удаан ашиглах нь сайн үр дүнд хүргэдэг. Нөгөө талаас, хэрвээ аудио процессорыг удаан хугацаанд зүйхгүй байвал таны хүүхдийн тархи чихний дунгийн суулгацаар дамжуулан авиаг сонсоход дахиад дасан зохицох хэрэгтэй болно. Энэ нь хүүхдийн сонсголын хөгжлийг сааруулж магадгүй. Тасралтгүй өдөр болгон зүүх нь ахиц гаргадаг.

Хэл сурах нь чихний дунгийн суулгацын зөвхөн нэг зорилго юм. Түүн дээр нэмэгдээд танихгүй хүн таны хүүхдийн яриаг сонсоод ойлгодог байх нь бас чухал. Сайн програмтай аудио процессорыг сэрүүн байх бүх хугацаанд зүүх, тохирсон сэргээн засах эмчилгээ хийх нь таны хүүхдийг энэхүү зорилгонд хүрэхэд туслана.

Таны итгэл найдвар хүүхдийн тань чихний суулгацын үр дүнд чухал нөлөөтэй. Маш бага байхдаа суулгац суулгуулсан хүүхдэд үр дүнтэй эмчилгээ, сувилгаа хийснээр тухайн хүүхэд эрт бөгөөд байнгын ахиц гаргадаг. Сурахад ямар нэг өөр асуудалгүй үед таны хүүхэд эцсийн эцэст ярианы хэл ойлгож, ярьж сурна хэмээн бодох нь ихэнх тохиолдолд бодит биелэлээ олно.

Чихний дунгийн суулгацтай ихэнх хүмүүс утсаар ярих боломжтой байдаг бол зарим нь гадаад хэл сурдаг. Түүнчлэн маш олон хүмүүс сонсголын хамгийн түвэгтэй процесс болох хөгжим сонсон таашаал авдаг. Хүүхэд өөрийнхөө нөөц бололцоог бүрэн ашиглахад таны туслалцаа чухал. Хүүхэд болгон өөр өөр учир таны хүүхдийн туйлын амжилт нь суулгац суулгахаас өмнө нь таамаглаж болохгүй олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Иймээс бодитой зүйл төсөөлөн хүлээх нь чухал. Таны чих-хамар-хоолойн эмч болон хэл ярианы мэргэжилтэн хүүхдийн тань өсөх явцад шат болгонд нь тохирсон бодит зорилго тавихад туслана.

MED-EL нь сонсголгүй хүүхдүүд, тэдний эцэг эхийг төрөл бүрийн мэдээ, материалаар хангахыг амалсан байдаг. Эдгээр материал нь өөр өөр насны хүүхдүүдийн хэрэгцээнд тусгайлан зориулж бэлтгэгдэнэ. Мөн түүнчлэн эдгээрийн олонх нь сонсголын аппарат, чихний дунгийн суулгацтай хүүхдүүдэд тохирсон.
НҮҮР ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД Та Юу Мэдэх Хэрэгтэй Вэ? Чихний Дунгийн Суулгацыг Бүрэн Ашиглах Нь
© 2017 MED-EL       forward.cc