Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Эцэг Эхэд Зөвлөмж

 

Миний хүүхдэд чихний дунгийн суулгац суулгах хэрэгтэй юу?

Чих хамар хоолойн эмч эсвэл сонсголын мэргэжилтэн хүүхдэд тань чихний дунгийн суулгац хэрэгтэй эсэхийг тодорхойлж өгнө. Дараагийн алхам нь чихний дунгийн суулгац суулгах хөтөлбөртэй чих хамар хоолойн эмнэлэгтэй холбоо барих явдал. Таны байгаа газрын ойролцоох чихний дун суулгацын баг танд хамгийн зөв зохистой шийдэл олоход туслана. Чихний дунгийн суулгац хэрэгтэй эсэхийг тодорхойлох хэдэн ерөнхий зарчмуудыг доор толилуулав.

Дараах нөхцөлд хүүхдэд тань чихний дунгийн суулгац суулгах хэрэгтэй байж болно:

  • хоёр чихэндээ мэдрэл мэдрэхүйн таг дүлийрэлтэй бол
  • сонсголын аппаратаар бага зэрэг сонсдог эсвэл энэ нь огт нөлөөлдөггүй
  • мэс засал хийхэд ямар нэг хүндрэлгүй
  • дараагийн шатны арга хэмжээ буюу нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, зохистой боловсрол сургалтанд хамрагдах бололцоотой бол
  • сонсголын суулгацтайгаа нөхөн сэргээх эмчилгээ, хичээлүүдэд хамрагдаж, үр дүн гарахад тус дэм болохуйц орчинд байдаг бол
  • Таг дүлий хүүхэд бүрт чихний дунгийн суулгац таарна гэж байдаггүй. Чихний дунгийн суулгац суулгахад тохиромжгүй хэдэн нийтлэг шалтгаануудаас дурьдвал:

    • хэрвээ хүүхдэд тань сонсголын аппарат ихэд тохиромжтой байж энэ нь зохистой шийдэл болж чадаж буй бол
    • хэрвээ хүүхдийн тань дүлийрэл дотор чихнээс өөр хэсэгт байгаа бол
    • дунд чихний суулгац гэх мэт өөр шийдэл сонговол илүү зохистой бол.
    • Чихний дунгийн суулгацаас дээд зэргийн ашиг тус хүртэхийн тулд эцэг эхээсээ бүрэн дэмжлэг авах, нөхөн сэргээх эмчилгээний хөтөлбөрт хамрагдах нь их чухал юм. Хүүхэд тань суулгац хэрэглэснээрээ хамгийн дээд зэргийн сонсголыг мэдрэх болно гэдгийг батлан хэлэх байна. Хэрэв гэр бүл нь нөхөн сэргээх эмчилгээний хөтөлбөрт тууштай оролцож чадахгүй бол чихний дунгийн суулгацаас өөр хувилбарыг сонгох талаар бодож үзсэн нь дээр.
НҮҮР ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД Та Юу Мэдэх Хэрэгтэй Вэ? Миний хүүхдэд суулгац хэрэгтэй юу?
© 2017 MED-EL       forward.cc