Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Бүх Насныханд Тохирсон Зүүх Хувилбарууд

OPUS 2-ийн батарейн 5 янзын сольдог багц, уян хатан, модуль дизайн нь та түүнийг өөрийн хэрэгцээ, амьдралын хэв маягт тохируулах боломж олгоно.


Стандарт Батарейн Багц
Стандарт Батарейний Багц нь нимгэн, жин багатай, орон зай бага эзэлсэн загвартай тул чихний арын хэсэгт сайн таардаг. Батарейг оролцуулаад ердөө 12 гр жинтэй учир өдөр тутам зүүхэд боломжтой.
 

DaCapo Цэнэглэдэг Батарейн Систем
Шинэ төрлийн DaCapo цэнэглэдэг батарей нь OPUS 2 процессорыг илүү хөнгөн болгодог. Энэ систем нь хамгийн сүүлийн үеийн цэнэглэдэг батарей, шинэ батарейн суурь, цэнэглэгч зэргээс бүрдэнэ. Цэнэглэгч нь олон улсын бүх залгуурт таарах ба хэрэглэхэд хялбар. Батарей нь цэнэгээ 10-12 цаг барих ба эдэлгээний хугацаа нь 3 жил.
 

BabyBTE
Чихний дунгийн суулгацыг илүү олон нярай, бага насны хүүхдүүд суулгах болсон учир MED-EL нь тэдгээрт зориулсан онцгой шийдэл буюу BabyBTE-г бүтээсэн. Түүний процессор нь бүхэлдээ нярайн хувцсанд бэхлэгдсэнээр чихэнд ямар нэг багаж зүүгдэхгүй. BabyBTE нь хүүхэд гараар хүрч өөрчлөхөөс хамгаалагдсан ба өөрийн ажиллагааны талаар өнгөт гэрэл гаргадаг тул эцэг эхчүүд процессор хэвийн ажиллаж байгаа эсэхийг түвэггүй мэднэ.
 

ActiveWear
Спорт, бялдаржуулах урлагаар хичээллэх зэрэг энерги шаардсан хөдөлгөөн хийх үед процессорын найдвартай ажиллагаа нь тун чухал юм. MED-EL -ийн ActiveWear шийдэл нь процессорыг бүхэлд нь хувцсанд бэхлэснээр түүнийг унаж алдагдахаас сэргийлж чадна. Түүнчлэн энэ нь хөлрөх үед ялгардаг чийг процессорт шууд нөлөөлөхөөс сэргийлнэ. Хамгаалалтын малгай шаардлагатай спортын хувьд ActiveWear нь онцгой тохиромжтой. Учир нь микрофоныг ямар нэг зүйл халхлахгүй. Иймд хамгаалалтын малгай нь сонсоход садаа үзүүлэхгүй.
 

Хүүхдийн Батарейн Багц
Энэ нь зөвхөн процессорыг чихэнд зүүж харин батарейг найдвартайн үүднээс хувцсанд бэхлэх хувилбар юм. Энэ нь бага насны хүүхдэд хамгийн тохирсон шийдэл, учир нь ердөө 4 гр хэмжээтэй хяналтын хэсэг хүүхдийн чихэнд сууна. Бага насны хүүхдүүдэд батарей нь хувцасны зах болон хувцасны бусад хэсэгт найдвартай бэхлэгдэнэ. Энэ загвар нь илүү аюулгүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүүхэд тоглож байх үед хүүхдийн чихнээс хяналтын хэсэг унавал батарейн багц нь процессорыг газар унаж, алга болохоос сэргийлнэ.
 

Remote Battery Pack (RBP) буюу Алсын Зайн Батарейн Багц
RBP нь таны процессорт АА ангилалын нэг удаагийн юмуу цэнэглэдэг батарей хийх боломж олгоно. Энэхүү багцанд дахин цэнэглэдэг гуван батарей, тэдгээрийн цэнэглэгч багтана. Түүнчлэн RBP нь FM систем, батарейгаар ажилладаг аудио хэрэгсэлүүд болох МР3 гэх мэтэд холбогдоход зориулсан оролтын нүхтэй байдаг. RBP-ийг бүс болон халаасандаа найдвартай зүүнэ.
 

НҮҮР ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД Та Юу Мэдэх Хэрэгтэй Вэ? Чихний Дунгийн Суулгацыг Зүүх Хувилбарууд
© 2017 MED-EL       forward.cc