Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Хос Чихний Дунгийн Суулгац

Хос чихний дунгийн суулгац гэдэг нь хоёр чихэндээ суулгацтай байх буюу чихний дунгийн хоёр суулгацтай байх юм. Сонсголгүй хүүхдийн хөгжилд хос чихний дунгийн суулгацын ашиг тусыг маш олон төрлийн клиник судалгаагаар баталсан байна.1,2,3. Эдгээр судалгаа нь зөвхөн хос чихний дунгийн суулгацтай хүүхэд хүртэх ашиг тус тухайлбал хэлд орох чухал үедээ дуу авиаг орон зайн хувьд тодорхойлох чадварыг үзүүлсэн байна.
 

Хоёр дахь суулгац суулгасны дараа хүүхэд нь хичээлдээ илүү төвлөрч чаддаг болсон тухай олон эцэг эхчүүд мэдээлдэг. Мөн дуу авиаг орон зайд тодорхойлох буюу авиа хаанаас гарч байгааг илүү сайн тодорхойлдог болсон хэмээн зарим нь мэдэгддэг. Дээрхи дүгнэлтүүдийг клиникийн судалгаанууд ч гэсэн баталдаг. Жишээ нь нөгөө чихэндээ хоёр дахь суулгац суулгуулсан хүүхдүүдийн бусадтай харьцах нь сайжирсан байна. Тэдгээр хүүхдүүд хос суулгацтай үедээ шуугиантай байлаа ч яриаг илүү сайн ойлгож байжээ.4 Мөн түүнчлэн хос суулгацтай хүүхдүүд сонсоход түвэгтэй нөхцөлд илүү сайн сонсох чадвартай болсон.5

Хос чихний дунгийн суулгацын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл энэ цахим хуудсанд бий. Хос чихний дунгийн суулгацын ашиг тусын талаар ерөнхий мэдээлэл бүхий товхимолыг MED-EL-с гаргаад байна.

  1. Sharma, A., Dorman, M. F., Kral, A. (2005). The influence of a sensitivity period on central auditory development in children with unilateral and bilateral cochlear implants. Hearing Research, 203, 134-143.
  2. Sharma, A., Gilley, P., Martin, K., Roland, P., Bauer, P., Dorman, M. (2007). Simultaneous versus sequential bilateral implantation in young children: Effects on central auditory system development and plasticity. Audiological Medicine, 5(4), 218-223.
  3. Sharma, A., and Dorman, M. (2006). Central Auditory Development in Children with Cochlear Implants: Clinical Implications. Advances in Otorhinolaryngology. Vol 64. Basel: Karger pp 66-88.
  4. Kühn-Inacker, H., Shehata-Dieler, W., Müller, J., Helms, J. (2004). Bilateral cochlear implants: a way to optimize auditory perception abilities in deaf children? International Journal of Pediatric Otorhinolaryngology, 68, 1257-1266.
  5. Litovsky, R., Johnstone, P., Godar, S., Agrawal, S., Parkinson, A., Peters, R., Lake, J. (2006). Bilateral cochlear implants in children: Localisation acuity measured with minimum audible angle. Ear and Hearing, 27, 43-59.
НҮҮР ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД Та Юу Мэдэх Хэрэгтэй Вэ? Хос Суулгац
© 2017 MED-EL       forward.cc