Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Эцэг Эхэд Зөвлөмж

 

Чихний Дунгийн Суулгац Эрт Суулгахын Давуу Талууд

Таны хүүхэд өөрийн наснаас үл хамаарч чихний дунгийн суулгацын ач тусыг хүртэх боломжтой. Гэсэн хэдий ч хэлд орохоосоо өмнө дүлийрсэн хүүхдэд чихний суулгацыг аль болох эрт суулгавал үр дүн нь сайн байдаг. 1 Чингэж чадвал тухайн хүүхдүүдийн тархи нь хэл сурахад яг бэлэн үе дээрээ авиа сонсоно. Их олон тохиолдолд таг дүлий, сонсгол бууралттай хүүхдүүдэд суулгац маш эрт суулгаснаар тэдний сонсгол, ярианы хөгжил нь хэвийн хүүхдийнхтэй адил явагдсан байна. Түүнчлэн тэд хэлд бараг хэвийн орсон. 2,3

Сонсголтой байгаад сүүлд түүнийгээ алдсан хүүхдүүдэд дээрхтэй адил зөвөлгөө чухал: хэдий богино хугацаанд дүлий байна, төдий чинээ чихний дунгийн суулгацын үр шимийг хүртэх магадлал нэмэгдэнэ.

Өнөөдөр хүүхдэд аль болох эрт буюу нэг ойтой байхад нь суулгац суулгаж байгаа. Энэ нь нэг талаас мэс заслын арга сайжирсных юм.4 Мөн хүүхдэд маш бага насанд нь суулгац суулгахаар үр дүн нь илүү сайн байдгийг судалгааны үр дүн харуулсан.age.5,6
  1. Valencia D M et al. Cochlear implantation in infants less than 12 months of age. Int J Pediatr Otorhinolaryngol. 2008 Jun; 72(6):767-73.
  2. Moeller M et al. Vocalizations of infants with hearing loss compared with infants with normal hearing: Part I – phonetic development. Ear Hear. 28(5), 2007 Sep:605-627.
  3. Moeller M et al. Vocalizations of infants with hearing loss compared with infants with normal hearing: Part II – transition to words. Ear Hear. 28(5), 2007 Sep:628‑642.
  4. Johr M et al. Ear surgery in infants under one year of age: its risks and implications for cochlear implant surgery. Otol Neurotol. 29(3), 2008 Apr:310‑313.
  5. Anderson I et al. Cochlear implantation in children under the age of two – what do the outcomes show us? Int J of Pediatr Otorhinolaryngol. 68:425-431, 2004.
  6. Schweizer M, Brachmaier J et al. Longitudinal assessment of early implanted children: first results. Presented at NHS 2006. Como, Italy.
НҮҮР ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД Та Юу Мэдэх Хэрэгтэй Вэ? Суулгац Эрт Суулгахын Давуу Талууд
© 2017 MED-EL       forward.cc