Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Хоёр чих нэг чихнээс илүү

Хос Чихний Дунгийн Суулгац

Сонсголын хос суулгац гэдэг нь хоёр чихний аль алинд нь чихний дунгийн суулгац суулгах юм. Хоёр чихээрээ сонсох нь шуугиантай үед яриа сайн ойлгохоос эхлээд үг ялгаж сонсох, дуу авиа хаанаас гарч байгааг мэдэх гэх мэт олон давуу талтай1. Ерөнхийдөө хоёр чихээр “стерео“ сонсох нь нэг чихээр “моно“ сонсохоос хүч бага шаарддаг. 1996 онд MED-EL компани хос чихний дунгийн суулгацыг хийж анхдагч болсон. Түүнээс хойш энэ салбартаа тэргүүлэх зэргийн туршлага хуримтлуулаад байна.

Хүүхдийн Хос Суулгац
Суулгац суулгуулсан хүүхдүүд нь тун өвөрмөц юм. Сонсголтой байгаад түүнийгээ алдсан том хүмүүстэй харьцуулахад хүүхдүүд нь ихэвчлэн чихний дунгийн суулгацаараа дамжуулж сонсож сурдаг. Тодорхой зүйлс тухайлбал гадаад хэлийг амьдралынхаа хожуу үед сурах нь илүү хэцүү гэдгийг бид мэднэ. Түүнчлэн хүүхэд багадаа дуу авиа сонсон хэлд орох хамгийн боломжтой үе нь тодорхой нарийн зааг, хугацаатай “цонх“ байдаг нь нилээн өмнө үеэс ажиглагдаж ирсэн. Жишээ нь хос суулгацыг 3 нас хагасаас өмнө суулгуулсан хүүхэд тархиний багтаамжаа ашиглан сурч болох ихэнх зүйлсийг сурах чадвартай нь судалгаагаар гарчээ 2,3,4

Эцэг эхчүүдээс авсан нэгэн судалгааны 5 дүнд сонсголын хос суулгац суулгуулсан хүүхдүүдийн сонсгол нь эрс сайжирсаныг тогтоосон байна. Хос суулгацтай хүүхдүүд нь бусад хүүхдүүдтэй хамт байхдаа маш хурдан шаламгай байн өдөр тутмын амьдралд илүү оролцож, хэл хурдан сурдаг. Үүнээс гадна сонсохын тулд бага чармайж тэдний эцэг эхийн өгүүлснээр тэд сургууль болон цэцэрлэгийн дараа бага ядардаг. Хос суулгацтай хүүхдүүд яриа илүү сайн ойлгож, хүүхдийн өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг тухай эцэг эхчүүд ихэвчлэн мэдэгддэг.

Насанд хүрэгчидийн хос суулгац
Насанд хүрэгчдэд ч гэсэн хос суулгац онцгой ашиг тустай нь баримтаар сайн баталгаажсан байна. Хос суулгацтай насанд хүрсэн хүмүүс дуу авианы байрлалыг тодорхойлох чадвар нь сэргэж 6,7,8,9, хоёр чихээр хэвийн сонсдог хүмүүсийн бүх мэдэрдэг зүйлсийг мэдэрдэг тухай хэд хэдэн судалгаанд дурьджээ 10,11,12,13. Түүнээс гадна чихний дунгийн суулгац суулгуулах үеийн нас нь сонсголын үзүүлэлтэд ямар нэг нөлөөгүй нь харагддаг. Энэ нь суулгац14 суулгуулсан хөгшин болон залуу хүмүүс адилхан ашиг тус хүртдэг гэсэн үг юм.

Мэс Засал
Хоёр дахь суулгац суулгах нь эхнийхийг суулгахаас ерөөсөө ялгаагүй гэдгийг ихэнх мэс засалчид хүлээн зөвшөөрдөг. Суулгац суулгахад тавигдах шаардлагууд нь адилхан, хоёр дахь суулгацын мэс заслын эрсдэл нь өмнөхөөсөө өөр байх ёсгүй бөгөөд нэг суулгацын өгч болох ашиг тус/хязгаарлалт нь хоёр дахь суулгацанд адилхан байдаг. Харин мэс засалд орох хугацааны хувьд суулгац суулгадаг мэс заслын багууд өөр өөр байр сууритай байж болно. Хос суулгацыг таны шийдвэр болон мэс засалчын зөвөлгөөнөөс хамаарч нэг дор юмуу дэс дараалуулан суулгадаг.

Хэрвээ та өөртөө болон хүүхэддээ хос суулгац суулгуулах талаар бодож байгаа бол өөрийн суулгац суулгадаг төв болон мэргэжилийн багтай ярилцахыг бид танд зөвлөж байна. Тэд таны түүх болон өмнөх суулгац дээр үндэслэж хоёр дахь суулгацанд ямар байх тухай зөвөлгөө өгнө. Үүнээс гадна та бас хос суулгацтай хүнтэй ярилцах нь маш чухал учраас бид таныг MED-EL -ийн хэрэглэгчидтэй уулзаж, туршлага хуваалцан, чатлах боломжтой цахим хуудас бүтээсэн. www.hearpeers.com –д яг одоо зочилно уу.

MED-EL -ийн давуу тал
Техникийн онцлог олон үзүүлэлтүүд нь MED-EL -ийн чихний дунгийн суулгац системийг хосоор суулгахад нэн тохиромжтой болгодог. Ялангуяа Fine Structure Processing-ийг чихний дун-д гүн суух боломжтой онцгой уян хатан электродтой хослуулснаар хэрэглэгчдэд дуу авиаг хамгийн дээд зэргээр сонсгоно. Fine Structure Processing гэдэг нь хэрэглэгчид тухайн суулгац дамжуулж чадах мэдээллийн хэмжээ болон тухайн мэдээлэл нь хир нарийвчилснийг хэлдэг.

Авианы нарийн бүтэц (fine structure) нь орон зайд авиа хаанаас гарч байгааг тодорхойлоход гол мэдээлэл агуулдгийг судалгаагаар тогтоосон байна. Fine Structure Processing нь хэвийн чихний дунгийн ажиллагаатай илүү төстэй ажилладаг бөгөөд яриа ойлгоход тустай байдаг15. Өөр нэг чухал үзүүлэлт бол FineTuner алсын нэг удирдлагын системээр хос суулгацыг тохируулж болох ба энэ нь түүнийг бүх насны хүмүүст хэрэглэхэд тохиромжтой болгодог. Эцэст нь дурьдхад хос суулгацтай хэрэглэгчид MP3 тоглуулагч гэх мэтийг стерео сонсож чадна.
  1. Laske R.D., et al., 2009. Subjective and Objective results after bilateral cochlear implantation in adults. Otol Neurotol. Vol. 30. pp.313-318
  2. Sharma, A., Dorman, M. F., Kral, A. (2005). The influence of a sensitivity period on central auditory development in children with unilateral and bilateral cochlear implants. Hearing Research, 203, 134-143.
  3. Sharma, A., Gilley, P., Martin, K., Roland, P., Bauer, P., Dorman, M. (2007). Simultaneous versus sequential bilateral implantation in young children: Effects on central auditory system development and plasticity. Audiological Medicine, 5(4), 218-223.
  4. Sharma, A., and Dorman, M. (2006). Central Auditory Development in Children with Cochlear Implants: Clinical Implications. Advances in Otorhinolaryngology. Vol 64. Basel: Karger pp 66-88.
  5. Winkler F et al., The Wurzburg questionnaire for assessing the quality of hearing in CI children (WH-CIK ). J Laryngorhinootologie. 2002 Mar:81(3):211-216.
  6. Nopp, P., Schleich, P., D’Haese, P. (2004). Sound localisation in bilateral users of MED-EL COMBI 40/40+cochlear implants. Ear and Hearing, 25, 205-214.
  7. Schoen, F., Mueller, J., Helms, J., Nopp, P. (2005). Sound localisation and sensitivity to inter-aural cues in bilateral users of the MED-EL COMBI 40/40+ cochlear implant system. Otology and Neurotology, 26, 429-437.
  8. Senn, P., Kompis, M., Vischer, M., Häusler, R. (2005). Minimum audible angle, just noticeable interaural differences and speech intelligibility with bilateral cochlear implants using clinical speech processors. Audiology and Neurotology,10, 342-352.
  9. Grantham, D., Ashmead, D., Ricketts, T., Labadie, R., Haynes, D. (2007). Horizontal-plane localisation of noise and speech signals by postlingually deafened adults fitted with bilateral cochlear implants. Ear and Hearing, 28(4),524-41.
  10. Müller, J., Schön, F., Helms, J. (2002). Speech understanding in quiet and noise in bilateral users of the MED-EL COMBI 40/40+ cochlear implant system. Ear and Hearing, 23, 198 206.
  11. Schön, F., Müller, J., Helms, J. (2002). Speech reception thresholds obtained in a symmetrical four loudspeaker arrangement from bilateral users of MED-EL cochlear implants. Otology and Neurotology, 23, 710-714.
  12. Schleich, P., Nopp, P., D’Haese, P. (2004). Head shadow, squelch and summation effects in bilateral users of the MED-EL COMBI 40/40+ cochlear implant. Ear and Hearing, 25, 197-204.
  13. Litovsky, R., Parkinson, A., Arcaroli, J,. Sammeth C. (2006). Simultaneous bilateral cochlear implantation in adults: a multicentre clinical study. Ear and Hearing, 27(6), 714-31.
  14. Noble W., et al., 2009. Younger- and Older-Age Adults with Unilateral and Bilateral Cochlear Implants: Speech and Spatial Hearing Self-Ratings and Performance. Otology & Neurotology. pp.1-9 
  15. Harnisch et al. Performance of long-time Tempo+ users is improved after switching over to the OPUS2 speech processor. Presented at the 9th European Symposium on Paediatric Cochlear Implantation, Warsaw, 2009
НҮҮР ТЕХНОЛОГИЙН ЧАДАЛ Хоёр Чих Нэг Чихнээс Илүү
© 2017 MED-EL       forward.cc