Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Automatic Sound Management-ийн Шинжлэх Ухааны Үндэс

Тохируулгаа Өөрчлөлгүйгээр Төрөл Бүрийн Орчинд Чөлөөтэй Ороорой.

Намуухан цэцэрлэг, шуугиантай ресторан, хөл хөдөлгөөнтэй галт тэрэгний буудал, гол усны эрэг гээд таны амьдрал янз бүрийн орчинд өрнөдөг учраас MED-EL -ийн тусгай технологи нь энэ бүхэнд хамгийн тохиромжтой байдлаар автоматаар шилжин ажилладаг байхаар бүтээгдсэн.

Ийм төрлийн бусад процессороор хэрэглэгч өөртөө тохиромжтой хэмжээнд сонсохын тулд програмын тохиргоогоо үе үе өөрчлөх хэрэгтэй болдог. Automatic Sound Management-ийн оролтын хүчирхэг процессорууд нь орчин тойрны дуу чимээний өөрчлөлтийг "явцын дунд" байнга мэдэрч автоматаар дасан зохицдог тул та тохиргоог өөрчлөх шаардлаггүй юм.

Automatic Sound Management хэрхэн ажилладаг вэ?
Чихний дунгийн суулгац нь авиаг үр дүнтэй боловсруулахын тулд нүсэр авиаг (120 дБ) сонсоход боломжын цахилгаан өдөөлт (30 дБ) болгон хувиргах чадвартай байх ёстой. Ийм чадалтай байхын тулд MED-EL -ийн бүх процессорт Automatic Sound Management (ASM) бүхий оролтын технологи суулгасан байдаг. ASM нь хоёр шат бүхий Automatic Gain Control (AGC) (Автоматаар Нэмэгдүүлэх Удирдлагын Систем) системтэй бөгөөд тэр нь Input Dynamic Range (IDR) (Оролтын Динамик Хэлбэлзэл) болон дууны автомат тохируулгаар хангадаг.

Input Dynamic Range нь дууны процессорын технологийн (авиа боловсруулах технологийн) хамгийн чухал үзүүлэлт юм. Зөвхөн өргөн хэмжээний IDR нь шуугиантай үеийн яриаг сайн ялгаж таньдаг болохыг судалгааны үр дүн харуулдаг. 1,2. Чихний арын MED-EL -ийн бүх процессорууд (BTE) нь 75 дБ-ийн IDR-тай. Тиймээс энэ нь 25Дб-100Дб хоорондын бүх дохиог боловсруулдаг. Чингэснээр нилээд өргөн хэмжээний дууны оролтыг танд хүргэнэ.

ASM нь эргэн тойрны дуу чимээнд ярианы ойлгогдох байдал ярианы чанга сулаас хамааралгүй байхыг хянадаг. Дууны автомат тохируулагч нь MED-EL -ийн аудио процессор хэрэглэгчид чанга болон зөөлөн яриаг хэвийн ярианы адил сонсож ойлгоно гэсэн үг. Иймээс чанга сул ээлжилсэн яриа нэг түвшний хэвийн ярианы адил мэдрэгдэнэ.3

Хөдөлгөөнт дүрслэлийг үзэхийн тулд зургууд дээр дарна уу.

MED-EL -ийн аудио процессоруудын бас нэг гол үзүүлэлт нь хоёр шат бүхий Automatic Gain Control юм.4 Энэ технологи нь хэрэглэгчийг маш чанга дуу чимээ тухайлбал онгоц болон шивнээ гэх мэт маш аяархан чимээг тохиромжтой хэмжээнд сонсгоно. Түүнчлэн энэ нь гэнэтийн чанга чимээ хэрэглэгчид шууд мэдрэгдэхээс сэргийлдэг. Үүнтэй төстэйгөөр дээрх хоёр-шаттай технологи нь чанга дууны дараа бувтнасан аяархан чимээ гаргуулдаггүй. Иймээс хэрэглэгчийн сонсож байгаа яриа нь үргэлж хамгийн тод сонсогдож, нэг авиа нөгөөгөөр солигдох үед дууны чанга сулд ялгаа бага гарна.

Ийм төрлийн бусад процессортой үед хэрэглэгч орчны нөхцөл байдал, эргэн тойрний чимээнээс шалтгаалж тохиргоог өөрчлөхийн тулд процессороо чихнээсээ салгах хэрэгтэй болдог. Харин Automatic Sound Management-тэй процессор хэрэглэгчидийн хувьд дээрх тохиргооны өөрчлөлтүүд нь бүгд автоматаар явагддаг тул тайван байж болно. Энэ технологи нь эргэн тойрны өөрчлөлтийг анзаарах чадваргүй нярай болон бага насны хүүхдүүдэд онцгой чухал. Хэрвээ ийм процессорыг бүтээгээгүй бол эцэг эхчүүд хүүхдийнхээ процессорын тохиргоог үе үе байнга өөрчлөх хэрэгтэй болох байсан.

.

IDR, дууны автомат тохируулагч бүхий Automatic Sound Management системийн тусламжтайгаар хэрэглэгч нисэх буудал, концертийн танхим, ажил хэргийн уулзалт, ресторан аль эсвэл зүгээр л гэртээ гээд ямар ч нөхцөлд байлаа гэсэн дуу авиаг хамгийн таатай хэмжээнд сонсоно.

  1. Spahr, Dorman, Loiselle (2007): Per formance of Patients Using Different Cochlear Implant Systems: Effects of Input Dynamic Range
  2. Haumann et. al., 8th International Conference of the Eurepean Society of Paediatric Otorhinolaryngology, Budapest, 8-11 June 2008: Influence of the Front End Processing on Speech Perception with Cochlear Implants of Various Manufacturers
  3. Nopp P et al, Performance with the OPUS 2 processor in a roving-level speech test, Presented at the 9th European Symposium on Paediatric Cochlear Implantation, Warsaw, 2009
  4. Stöbich, Zierhofer, Hochmair (1999): Influence of Automatic Gain Control Parameter Settings on Speech Understanding of Cochlear Implant Users Employing the Continuous Interleaved Sampling Strategy
НҮҮР ТЕХНОЛОГИЙН ЧАДАЛ Авианы Автомат Зохицуулга
© 2017 MED-EL       forward.cc