Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Аудиограм

Аудиограм
Аудиограм нь чих болгоны сонсголын чадвар, сонсгол бууралтыг график дээр дүрслэн үзүүлдэг. Тухайн графикийн дээд хэсгийн тоо нь 125-8000 хооронд хэлбэлзэнэ. Эдгээр тоо нь авианы давтамж, түвшинг заана. Дууны давтамж нь герцээр буюу секунд тутмын давтамжаар илэрхийлэгдэнэ.

Давтамж өндөр байх тусам тухайн авианы түвшин өндөр байна гэсэн үг. Жишээ нь усны цоргоос дусаал дусах нь 250 герц (Hz) байдаг бол утасны чанга дугарах дуу нь 8000 герц байна.

Дууны эрчим нь дицебелээр хэмжигдэнэ. 0 дицебел (дБ) гэвэл дуу чимээ байхгүй гэсэн үг биш. Гагцхүү эрчим нь маш зөөлөн. Харилцан яриа нь ойролцоогоор 65 дБ байдаг бол 125 дБ нь маш чанга буюу тийрэлтэт онгоц хөөрөх 25 метрийн зайд тийм хүчээр сонсогддог. Графикийн хажуу хэсгээр байрлах тоо нь сонсголын түвшинг дицебелээр илэрхийлсэн утгууд юм.

Сонсголын үзлэгийн үед эмч нэгж хугацаанд тодорхой хэмжээний давтамжтай авиа сонсгоно. Тухайн хүний сонсож чадах давтамж болгоны хамгийн нам авиаг аудиограм дээр тэмдэглэж түүний давтамж болон хүчийг үзүүлнэ. Үүнийг "сонсголын хязгаар" гэнэ.

Таны аудиограм нь таны сонсголын "зураг" юм. Энэ нь таны сонсгол хэвийн хэмжээнд байгаа эсэх, хэрвээ сонсгол бууралттай бол чихний аль хэсэгт байж болохыг тодорхойлдог. Сонсгол бууралт нь янз бүрийн түвшний хэд хэдэн төрөлд хуваагддаг. Чих хамар хоолойн эмч нар сонсгол бууралтыг чихний аль хэсэг эмгэгт өртсөн байна гэдгээс хамаарч 4 хуваадаг: авалцааны, мэдрэл мэдрэхүйн, хавсарсан, мэдрэлийн сонсгол бууралт.

Чих хамар хоолойн эмч юмуу сонсголын дагнасан эмч таныг сонсголын бууралттай эсэхийг тогтооно. Хир зэрэг хүнд хөнгөн гэдгийг харгалзан үзсэний дараа тохирох эмчилгээг санал болгоно.
НҮҮР Cонcолын Tухай Аудиограм
© 2017 MED-EL       forward.cc