Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Сонсголын Суулгацын Компани

Чихний дун, сонсголын суулгацын технологийг тэргүүлэгч MED‑EL компанийн бүтээгдэхүүнүүд нь 30 жилийн төвлөрсөн судалгаа, компани үүсгэн байгуулагчдын идэвх зүтгэлийн үр дүн билээ.

MED-EL нь сонсголын суулгацын салбарт технологийн болон шинжлэх ухааны бааз бий болгодог өргөн уламжлалтай. Манай компанийн төвлөрсөн, далайцтай судалгаанууд нь шинэ санаа, бүтээлийг хөхүүлэн дэмжих гол эх булаг болдог. Манай бүтээгдэхүүнүүдийн цар хүрээ нь хэрэглэгч болох гэж буй хүн нэг бүрийн сонсголын бууралтанд тохирсон сонсголын суулгацын шийдэл юм гэдгийг бататгана.

MED-EL нь зүүхэд эвтэйхэн, хэрэглэхэд хялбар хамгийн орчин үеийн сонсголын суулгацын шийдлийг анхнаас нь нэвтрүүлж ирсэн бөгөөд энэ байдлаа одоо болон ирээдүйд ч хадгалсаар байх болно.

Компанийг үндэслэгчид доктор Ингэборг Хохмайр, профессор Эрвин Хохмайр, Инсбрүк дахь MED-EL -ийн Олон Улсын Төв Байр.

Дэлхийд Анх Удаа

  • 1977 Чихний дунгийн олон-сувагт бичил электрон суулгац
  • 1991 ВТЕ (чихний арын) процессор
  • 1994 Чихний дунг бүхэлд нь өдөөх чадвар бүхий электродууд
  • 1996 Хоёр чихээрээ сонсох зориулалттай хос чихний суулгац
  • 1996 Олон-сувагт суулгацын багасгасан хэлбэр (4мм нимгэн)
  • 1999 Модул бүхий ВТЕ процессорын загвар нь биед зүүдэг процессорыг хэрэглээнээс гаргасан
  • 2005 ЕАS дуу авианы болон цахилгаан өдөөлтийн нэгтгэсэн систем
  • 2006 Алсын удирдлагын бүхий өөр дээрээ тохируулаггүй процессор
  • 2006 FLEX буюу суулгахад хамгийн бага цочирол өгөх электрод
  • 2006 Авианы нарийн бүтцийг дамжуулах FineHearing технологи
  • 2007 Хагас дүлийрэлд зориулсан FLEXEAS
  • 2008 Авалцааны болон хавсарсан дүлийрэлд зориулсан Vibrant Soundbridge® Дунд Чихний Суулгац Систем
  • 2009 Хүүхдэд зориулсан Дунд Чихний Суулгац Систем
НҮҮР MED-EL -ийн ТУХАЙ
© 2017 MED-EL       forward.cc