Youtube
Follow us on
Twitter
Join us on
Facebook
Join the HearPeers Community
A A A
Choose your
Country
 Mongolian - Mongolia

Сонсгол ба Сонсгол Бууралт

Дуу авиа тархинд хүрэхэд чихний хэсэг болгон маш чухал үүрэгтэй. Дээр дурьдсан чихний гадна, дунд, дотоод хэсгүүдийн аль нэгэн хэсэг гэмтэснээр дүлийрэлд хүргэнэ. Сонсгол бууралтыг хамгийн сайн ойлгохын тулд чихний анатоми болон сонсгол хэрхэн явагддагыг ойлгох нь тустай. Дараагийн хуудаснууд нь энэ талаар танд ерөнхий дүр зураг өгнө.

Сонсгол бууралтыг хэзээ ямагт чих хамар хоолойн эмч, сонсголын дагнасан эмч нар оношлох хэрэгтэй. Мэргэжилийн эмч сонсголын үзлэг хийж тухайн сонсгол бууралтын төрөл болон хүнд хөнгөнийг тодорхойлно. Үүний дараа аудиограмын шинжилгээ хийдэг.

Сонсгол бууралтыг дөрвөн төрөл байна:
Эхний бөгөөд хамгийн нийтлэг нь мэдрэл мэдрэхүйн дүлийрэл бөгөөд энэ нь чихний дунгийн мэдрэх эсүүдийн гэмтэлтэй холбоотой. Харин гадна болон дунд чихний ямар нэг гэмтэлээс болж авиа хэвийн хэмжээнд дамжуулагдахгүй байхыг авалцааны дүлийрэл гэнэ. Хавсарсан дүлийрэл нь мэдрэл мэдрэхүйн дүлийрэл болон авалцааны дүлийрэл аль аль нь хосолсон тохиолдлыг хэлнэ. Мэдрэл сонсголын дүлийрэл нь сонсголын мэдрэлийн эсүүд дохиог тархинд дамжуулж чадахгүй үед үүснэ.
НҮҮР Cонcолын Tухай
© 2017 MED-EL       forward.cc